Барилгын процессийн технологи : СЭДЭВ 4. ЦУТГАМАЛ БЕТОН, ТӨМӨР БЕТОНЫ ТЕХНОЛОГИ

СЭДЭВ 4. ЦУТГАМАЛ БЕТОН, ТӨМӨР БЕТОНЫ ТЕХНОЛОГИ

СЭДЭВ 4. ЦУТГАМАЛ БЕТОН, ТӨМӨР БЕТОНЫ ТЕХНОЛОГИ

Хичээл №1. Бетон, төмөр бетон бүтээц эдлэл

Үндсэн ойлголт

Бетон, төмөр бетон бүтээц эдлэл. Орчин үеийн барилгад бетон төмөр бетон бүтээц эдлэлийг өргөн хэрэглэж байна. Цутгамал бетон, төмөр бетон бүтээц эдлэл нь физик механикийн өндөр үзүүлэлттэй, удаан эдлэгддэг, температурын хийгээд ус чийгийн нөлөөлөлд тэсвэртэй байдгаас гадна энгийн аргаар орон нутгийн дүүргэгч материал эх орны үйлдвэрийн цемент хэрэглэн үйлдвэрлэж болдог нь ийнхүү барилгад өргөн хэрэглэх нөхцлийг бүрэлдүүлж байгаа юм. Үнэ өртөг зардал нь ч дааж давшгүй өндөр биш юм.

Бүтээц эдлэлийг үйлдвэрлэдэг аргаар нь угсармал ба цутгамал, угсармал-цутгамал гэж ялгаж болно.

Угсармал бүтээц эдлэлийг эхлээд үйлдвэр юмуу задгай талбайд үйлдвэрлэсний дараа барилгад авч ирэн төслийн байрлалд нь угсардаг.

Цутгамал бүтээц эдлэлийг барилгын төслийн байрлалд шууд цутгаж хийнэ.

Угсармал эдлэлийг барилгад байрлуулсны дараа түүнийг давхарлах буюу хоорондохийг дүүргэж цутгах маягаар угсармал- цутгамал бүтээцийг хийдэг болноМанай оронд 1970-1985 онд барилгад угсармал бетон, төмөр бетон эдлэлийг их хэрэглэж байсан нь барилга байгууламжийг хурдан барих хэрэгцээ их байсантай холбоотой юм. Харин сүүлийн жилд цутгамал барилгын хэмжээ угсармалаасаа давж гарав. Энэ нь газар хөдлөлийн чичирхийллийн хүчийг давах, бат бөх барилга барих хэрэгцээ түүнчлэн үнэ өртөг нь цутгамалын хувьд арай бага болсонтой холбоотой. 1998 онд барилгын ханаар дамжин алдагдах дулааны хэмжээг бараг 2 дахин бууруулах техникийн шийдэлтийг төрийн захиргааны төв байгууллагаас зориуд зохион байгуулж үл сэргээгдэхэрчим хүчний нөөцийг хэмнэх шийдвэр гаргасантай уялдан барилгын гадна хашлага ханыг даацын байдлаар төлөвлөх тогтолцоо үндсэндээ алга болсон юм. Үүнтэй холбоотойгоор барилгыг цутгамал яс зангидлагатай барьж ханыг олон үе давхарлан зөвхөн өөрийгөө даах дулаан тусгаарлах зориулалтаар гүйцэтгэх боллоо. Ийнхүү цутгамал бетон төмөр бетоныг барилгад хэрэглэх хэмжээ улам нэмэгдэж байна..


Цутгамал технологийн иж бүрэн процессын бүтэц

Цутгамал бетон, бетон цутгах, бэхжүүлэх, хэвийг задлаж авах ( зур.) гэх мэтчилэн иж бүрэн процессыг гүйцэтгэх шаардлагатай. Эдгээр процессыг дотор нь бэлтгэл ба үндсэн гэж ангилах бөгөөд хоорондоо зөөврийн ажилбараар холбогдоно.

Хэв болон арматурын эд ангийг бэлтгэх, бэлэн бэлдэцээр салангид хэв босгож арматур зангидах түүнчлэн бетон хольц зуурч бэлэн болгохыг бэлтгэл процесс хэмээнэ. Эдгээр процессыг барилгын байгууллагын үйлдвэр, цех, тасагт гүйцэтгэх нь зохимжтой боловч талбайд ч шууд хийж болно. Харин үндсэн процессыг барилгын талбайд гүйцэтгэнэ. Салангид хэв ба арматурыг төслийн байрлалд нь босгож бүтээц эдлэлийн тогтолцоог бий болгох, зарим тохиолдолд арматур болон хэвийг хамтатган босгох, бетон хольцыг цутгаж нягтруулах бетоныг бэхжилтийн явцад нь арчлах, арматурыг хөвчлөх (хэрэв хүчитгэсэн бүтээц эдлэл байвал) бөтоныг зохих бат бэхэд нь хүрмэгц хэвийг буулгаж авах зэрэг нь үндсэн процесс болно.

Хэв хашмалын ажил ба хэв хашмал

Хэв хашмалын ажлыг хийхдээ зохих бат бэх тогтворын нөхцөлийг хангаж технологийн ачаалааллыг даах чадвартай байх ба ус шингээлт багатай материалаар хийх, зөв хэлбэр нарийн хэмжээтэй байхаас гадна угсрахад хурдан хялбар бетон болон хэвийг эвдэхгүй амархан задарч болохоор байх мөн арматурыг байрлуулж, бетон цутгахад төвөггүй байх бүрдэл хэсгүүд нь хоорондоо зай завсаргүй нийлж байх ба бетоныг цутгах явцад хашмалыг нэмж угсрах, хэв хашмалыг ажил гүйцэтгэх төслийн дагуу байрлуулах ёстой байдаг.

Хэв хашмал

Хэв хашмал дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ.

- бетоноор бүтээцийн төслийн хэлбэр дүрсийг бий болгох;

- бетоны гаднах гадаргуугийн шаардлагатай үзэмжийг хангах;

- хэв хашмалгүй байх үеийн бат бэхийг автал бүтээцийг барьж байх;

- шаардлага гарвал арматурыг сунгахад тулгуур болох;

Бетон ба төмөрбетон бүтээцэд хөдөлгөөнт, шилжүүлдэг, тусгайлсан ба инвентар маягийн хэв хашмалыг (MNS 3173, MNS 3852, MNS 5121) хэрэглэнэ.

Хэвний элементийн нэрлэсэн байрлалаас зөрөх хязгаар, мөн хэвний элементийн хэмжээний зөрүүгийн хязгаар MNS 3173, MNS 3852 стандартуудад зааснаас гадна 4 ба 5 дугаар хавсралтад зааснаас хэтрэхгүй байна.

Тухайн байгууламж буюу бүтээцийн тогтоосон хүлцэх хязгаарын доторх зөрөөг ажиглах боломжтой бөгөөд бүтээц чөлөөтэй хэв гажилттай байх нөхцөлийг хангаж, үйлдвэрлэлийн үед үүссэн ачааллыг хүлээн авч чадахаар хэв хашмал ба түүний бэхэлгээг төсөллөж, бэлтгэх хэрэгтэй.

Хэв хашмал ба түүний бэхэлгээ нь сонгож авсан аргаар бетоныг цутгах, нягтруулахад тохиромжтой бөгөөд урьдчилан хүчитгэх, бетон бэхжих, дулааны боловсруулалт хийх нөхцөлийг хангасан байвал зохино.

Задалж буулгадаг хэв хашмал нь түүнийг задлахад бүтээцийн бетонд гэмтэл учруулахгүй байхаар бэлтгэгдсэн байна.

Бетоны бат бэх хэв хашмалыг задлахад хангалттай болсон үед бүтээцийн хэв хашмалыг буулгана.

Задалж буулгадаггүй хэв хашмалыг бүтээцийн бүрэлдэхүүн хэсэг гэж төсөллөвөл зохино MNS 3852:1985 Бетон ба төмөр бетон эдлэлийн металл хэв

Хэвний нэр төрөл, хэрэглэх хүрээ.

Хэвний нэр төрөл, хэрэглэх хүрээ. Барих бүтээц, эдлэлийн хэлбэр болон хэмжээг тогтоох зорилгоор хэв хийнэ. Хэв нь түр зуурын байгууламж юм. Бүтээц эдлэлийн хэлбэр ба хэмжээ түүнчлэн бетон гадаргын тэгш байдлыг хангахад хэений самбар чухал үүрэгтэй.

Хэвийг төслийн байрлалд хөдөлгөөнгүй босгохын тулд хэвний самбарыг өөр хооронд нь тулж түших болон бэхлэх эд ангиар холбоно.

Хэв нь дараахь шаардлагыг хангаж байвал зохино. Үүнд, бат бэх бөгөөд тогтвортой байхаас гадна бетон цутгах үед хэлбэр нь өөрчлөгдөхгүй байх; хэвний самбарын завсраар бетоны цементэн сүү гоожихгүй нягт байх; дотор тал нь маш тэгш бөгөөд гадаргуу нь хортонгүй байх; дотор нь арматур оруулж угсрах болон бетон юүлж нягтруулахад бэрхшээлгүй байх; хэвний эргэлт сайн байх буюу олон дахин ашиглагдах нөхцлийг хангах зэрэг болно. Хэв хэдий чинээ олон эргэн дахин хэрэглэгдэх тусам цутгамал бетон, төмөр бетон бүтээц эдлэлийн өртөг зардал нь хямдрах болно.Орчин үеийн барилга байгууламжид бүтэц ба хэлбэрийн хувьд хоорондоо ялгаатай олон төрлийн хэвийг ашиглаж байна. Хамгийн өргөн хэрэглэж буй хэв нь: угсармал - суурь, хана, хамар хана, багана, хучилт ба хучилга, дам нуруу зэргийг цутгахад; цом - тусдаа орших дөрвөлжин суурь болон том бүтээц эдлэлд; өргөж өндөрлөдөг - хувьсах болон үл хувьсах огтлол бүхий өндөр бүтээц цутгахад; эзэлхүүнт - ханыг хучилттай нь хамт цутгах; гулсах - өндөр барилга байгууламжийг эгц босоо байдалд цутгах; хэвтээд шилжүүлдэг - урт байгууламжийг барихад; үл салгах - хэвийг нь салгаж авалгүйгээр ус тусгаарлах болон өнгөлөх эсвэл дулаалах зорилгоор орхиж үлдээх; удаагийн-ниймэл хэцүү хэлбэртэй зүйлсийг цутгах зэрэг хэлбэртэй байна.

Мод, сарампай, төмөр болон нийлэг материалыг хэвэнд өргөн хэрэглэж байна.

Хэвний тулгуур хийгээд даацын эдлэлийг төмрөөр харин бетонтой шууд нийлэхийг нь банз, төмөр, усанд тэсвэртэй сарампай, зоргодсон хавтан ба пластикаар хийх нь зохимжтой юм.

Орчин үед барилгын ажил хөгжсөн улс бүр хэвээ уламболовсронгуй болгож байна. Үүний дотор барилгын суурь болон яс зангидпага цутгадаг бүрэн угсармал төмөр хэв ихээхэн тархмал бөгөөд ийм хэвээр цутгасан бетоны гадарга маш тэгш, цэвэр болдгоороо онцлог.

хэвний бүтэц

Угсармал хэв нь тусдаа самбар тэрхүү самбарыг холбон тогтоох эд анги, холбоос тулгуур, татуурга зэргээс бүрэлднэ. Өндөрт орших дам нурууг дан болон давхар тулгууртай хийх бөгөөд тэрхүү тулгуур нь тушаа холбоостойгоо хамт шат болж өгнө.

Хэв босгох технологийн процессыг дараахь байдлаар гүйцэтгэнэ. Үүнд, эхлээд тулах, түших, бэхлэх эд ангийг бэлтгэнэ. Жишээ нь, багана-дам нуруут яс зангидлагын хэв хийхэд эхлээд баганын хэвний самбарыг босгоод дам нурууны хөл түүнийг тогтоох шатыг барих хэрэгтэй. Дараа нь дам нуруу болон хучилтын самбарыг гараар буюу өргүүрээр өргөж төслийн байрлалд нь бэхлэнэ.

Цутгасан бетоны бат бэх нь хэв салгах нөхцлийг хангамагц тулгуур, шат бэхэлгээг салган хэвийгбуулган авч шинэ байрлалд босгож угсарна.

Угсармал хэв нь жижиг самбартай ба том самбартай гэж

ялгагдана.

Жижиг самбарт хэв нь (зур.) хавтгай, Г-хэлбэрийн эсвэл тодорхой нэг хэлбэртэй 1,5...2,0м2 талбай бүхий 50кг-аас ихгүй (гараар өргөхөд) салангид самбараас тогтоно.

Орчин үеийн барилгад ижилтгэсэн бүтэцтэй хэвийг өргөн ашиглаж байна. Ижилтгэсэн бүтэцтэй хэв нь бие биеэ орлон урт ба өндрийн дагуу залгагдан бэхлэгдэх төмөр самбар, тэрхүү самбарыг холбохбэхэлгээ, өндрийг нь өөрчилж болдог тулгуур ба шат зэргээс бүрэлдэнэ. Ижилтгэсэн бүтэцтэй хэвний үндсэн самбаруудын овор хэмжээ нь модулын нэг хэмжээнд (өргөндөө ЗООмм, өндөртөө Юмм) хана, суурь, багана, ригель, хавиргат болон кессон хучилт ба хучилга, бункер, башня зэрэг бараг бүх төрлийн бүтээц эдлэлийг цутгахад ашиглаж байна. Жижиг самбарт хэвний нэг онцлог нь салангид самбарууд аль ч талаараа бие биетэйгээ нийлж бэхлэгдэх боломжтойд оршино.Сүүлийн жилүүдэд Солонгосын том хавгаалжин төмөр хэвээр олон өндөр барилгуудын ханыг цутгаж байна. Мөн түүнчлэн Япон системийн усанд тэсвэртэй 8...14мм-ийн сарампайг хэв ашиглах болжээ.Ханын хэв нь том самбар, хавчаар, татуурган боолт болон тохируулгатай тулаас буюу татуургаас бүрэлдэнэ ( зур.).

Эхлээд ханын нэг талын самбаруудыг угсарсны дараа арматурыг байрлуулаад нөгөө ханын хэвийг босгон хооронд нь татуурган боолтоор тэвхдэн бэхлэнэ. Ижилтгэсэн бүтэцтэй хэвээр хэв босгоход хэвийг боломжийн хэрээр бүхлээр нь ( зур.) зангидвал зохино. Ийм бүхэл хэвийг төслийн байранд нь өргүүрээр тавина. Ханын өндөр 3,6 м - ээс их байэал түүний хэвийг хэд хэдэн ташинга болгож үйлдэх хэрэгтэй. Дараа дараагийн хэвийг доод бетонд нь үмхүүлэх эсвэл доод бетонд зориуд гаргасан тусгай анкерд боох аргаар тогтоож бэхлэнэ.

Шугаман суурийн хэв

Шугаман суурийн хэв. Шугаман суурийн хэвийг хэсэг хэсэг самбараар хийвэл (зур.) тэдгээр зэрэгцээ самбарыг хоёр талаас нь тууш хавчаараар тогтооно. Хавчаарыг налуу тулаасаар газарт тулж өгнө. Хэвний өргөнийг тэвхээр тохируулна. Бетон хольцын хажуугийн даралтыг тогтоох зорилгоор эсрэг хоёр хавчаарыг холбон сүвлэсэн төмөр утсан татуурга хийнэ. Хавчаарын шаантган тугжээнд уг татуургыг бэхлэнэ. Хэвийг дараахь байдлаар гүйцэтгэнэ. Үүнд, хоёр хажуугийн дагуу чиглэлд хооронд нь З...4м-ийн зайтайгаар эхлээд чиг самбаруудыг байрлуулна. Энэхүү чиг самбаруудын хооронд орхих зай нь нэг самбарын өргөнд багтаж байвал зохино. Чиг самбарыг гадна талаас нь тулж дотор талд нь түр тэвхээр тэвхдсэний дараа гадна талаас тавих тууш хавчаарт тэрхүү самбарын бэхлэх сэнжийг оруулж шаантган түгжээгээр нь бэхлэнэ. Дараа нь энэхүү чиг самбарын хоорондох зайд шинэ самбаруудыг байрлуулж мөн л бэхлэх сэнжийг хавчаарт оруулж шаантаглан түгжих хэрэгтэй.

а-модон дайтай; б-төмөр мод хосолсон; 1-модон самбар; 2-тэвх; 3-хом; 4-модон дэр; 5-чиглүүлэгч банз; 6-тохируулгатай хэв; 7-хавчаар; 8-голын самбар; 9-захын тэмдэгт самбар; 10

Шаталсан суурийн (аяган) хэв

Шаталсан суурийн (аяган) хэв нь ( зур.) тулсан ба дарсан хэд хэдэн хос самбараас тогтно. Шатлал бүрт тулах самбар ба дарж хаасан самбараар хайрцаглах бөгөөд тэдгээр самбарыг төмөр утсаар татах буюу сэнжлэн шаантаглах аргаар тогтооно. Тэрхүү төмөр утас нь хажуугийн даралтыг барих болно. Дээд хайрцаганд тогтоох брусэнд бэхлэх тусгай хэвээр (огтлогдсон пирамид хэлбэрийн) аяганы зайг гаргана. зурагт булантай самбараар босгох баганы шатласан суурийн хэвийг үзүүлэв. Булангийн самбар ба дунд талын самбаруудыг төмөр хавчаараар бэхлэнэ. Баганы суурь 1800 мм-ээс өндөр бол ийнхүү хоёр ба түүнээс олон шат болгож хэв босгоно. Булангийн самбарыг хавчаарт боож бэхлэх нь найдвартай. зайг гаргана. 8.5, б-р зурагт булантай самбараар босгох баганы шатласан суурийн хэвийг үзүүлэв. Булангийн самбар ба дунд талын самбаруудыг төмөр хавчаараар бэхлэнэ. Баганы суурь 1800 мм-ээс өндөр бол ийнхүү хоёр ба түүнээс олон шат болгож хэв босгоно. Булангийн самбарыг хавчаарт боож бэхлэх нь найдвартай.

а- модон дэртэй; 1-туслах самбар; 2-дарах самбар; 3-нүхний хэв; 4-тэвх мод;

5-татуурга; б-угсармал самбаран: 1-булангийн самбар; 2-хавчаар;

3-дээд шатлалын самбар;4-нүхний хэв; 5-чих

Баганын хэв

а-модон самбартай; б-нэг маягийн модон самбар; в-жижиг самбарт төмөр хэв;

1-хайрцаган хэв; 2-төмөр хом; 3-шаантган түгжээ; 4-бүслүүр; 5-цэвэрлэх нүх: 6-угсралтын булан төмөр; 7-жижиг төмөр самбар; 8-хүрээ

Дээгүүрээ ригелээр хобогдохгүй салангид орших баганы хэвний эгц босоо байдлыг шалгасны дараа дөрвөн талаас нь чангалагчтай татуургаар бэхлэж (хэрэв технологийн картад нь өөр аргаар хөшүүн байдлыг нь хангахаар тусгаагүй бол) өгнө.

Ригелийн модон хэв нь ( зур.) ёроол, хоёр хажуу самбар тэдгээрийн бэхэлгээ, хөл тулгуур, тушаа зэргээс бүрэлдэх шатнаас тогтоно. Хажуугийн самбарыг доогуур нь ёроолд (ул) тулган гадна талаас нь банзаар шахах бөгөөд дээгүүр нь (45 см-ээс нам бол) хучилтын хавтангийн хэвэнд тулгаж эсвэл босоо хавчаар дайгаар бэхлэнэ. Харин 45 см-ээс өндөр ригелийн хэвийг босоо дайнаас гадна, татуургаар чангална. Ёроолын модон самбарыг хооронд нь 100 см-ээс ихгүй зайд байрлуулсан тулгуурын дээд мөрөн дээр суурилуулна. Баганы хэвийг мод буюу төмөр самбараар хийнэ. Модон хэв нь ( зур.) модон самбар, мод буюу төмөр хом , шаантган түгжээ зэргээс бүрэлдэнэ. Хом нь бетоноос ирэх хажуугийн даралтыг тогтоон барина. Баганы хэвний дээд талд нь төмөр бетон ригелийн хэв суух ангархай гаргана. Энэ дөрвөлжин ангархайг хүрээлж зориуд тоноглох хэрэгтэй.

Төмөр хэвний самбарыг хооронд нь булан төмрөөр (зур.) бэхлэж тогтооно. Өндөр нь Зм-ээс намхан баганы хэвийг нэг мөсөн бүх өндрөөр нь хийх бөгөөд Зм-ээс өндөр бол ташингалж угсрана. Хэвийгнарийвчлалтай угсрах, сүүлд нь буулгахад дөхөмтэй байлгах зорилгоор төмөр хэвийг модон хүрээн дээр байрлуулах нь ашигтай.

Шигүү арматуртай буюу нарийхан баганы хэвийг Зм-ээс өндөр болгон ташингалаж гүйцэтгэхэд доод ташингын хэвийг залгаж угсарвал зохилтой.

Ригелийн хэв:

Ригелийн хэв: Хөшүүн шат нь тулаас- сафуду (зур.) тулгуур, хөндөл, хэрээс ба дэрнээс тогтно. Шат нь нэг давхрын эсвэл нэвт байдалтай байж болно. Барилгын давхар (ташинга) бүрт давтагдах нэг төрлийн эдлэлийг тухайлбал ригель ба хөндөл эсвэл хучилт цутгахад давхрын шат хэрэглэнэ. Давхрын шатыг 6 м хүртэл өндөрт хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл нэг давхарт нэг шат хэрэглэнэ гэж ойлговол зохино.

Давхрын шатанд нилээд тохиромжтой нь сунах хөл ( зур.) болно. Дээд талд нь тулгуур мөр гаргаж хийсэн модон тулгуурыг төмөр үүрэнд шургуулж энэ хөлийг хийнэ. Тэрхүү төмөр үүрэнд модон хөлний улыг тогтоох тусгай хөл бий. Энэ хөлний тусламжтайгаар модон хөлийг өндөрлөж намсгаж болно.

Давхрын шатанд яндант тулгуур хамгийн тохиромжтой нь юм. Энэ нь нэг нь нөгөөгийнхөө дотуур ордог хоёр яндангаас бүрэлдэнэ. Дотор талын яндан буюу сунах янданд 20-25 см-ээр өндөрлөх зориулалтын нүхнүүд (-р зур.) бий. Харин гадна талын суурь яндангийн дээд талд дотоод яндангийн нүхэнд шургуулах чөмөг төмөр суурилах сэтэрхий бий юм. Гадна яндангийн сэтэрхийд дотоод яндангийн нүхийг тохируулан мөнөөх чөмөг төмрийг шургуулан энэхүү дам нурууны тулгуурын өндрийгтохируулна.

а-модон; б-угсармал төмөр; 1-хажуугийн самбар; 2-хавчаар; 3-татуурга; 4-ригелийн ёроолын самбар; 5-тулгуурын толгой; 6-шахах банз; 7-шурган тулаас; 8-сольж тавьдагтулгуур; 9-хэвний гол хөндөл

Ригель ба хөндлийн төмөр хэв нь (зур.) самбар ба сунах тавиуруудаас бүрэлднэ. Эдгээр сунах тавиур нь ригелийн өргөнийг тохируулах боломж олгоно. Эдгээр тавиур дээр ригель болон хөндөл тэдгээрийн хооронд байрлах хавтангийн хэв суурилах болно. Харин тавиурыг доороос нь тулгуураар тулж тэрхүу тулгуурыг хооронд нь тушаа ба хэрээс төмрөөр бэхлэж огторгуйн хөшүүн систем шат үүсгэнэ.

байдал; б-зөөврийн төмөр хөл ба сунадаг ригель; в-зөөврийн хөл; г-зөөврийн төмөр хөл; д-сунадаг ригелийн бутэц;

1, 2, 3-багана, ригель, хавтангийн хэв; 4-хөндөл; 5-тулгуур мод; 6-налуу тулаас; 7-хөл; 8-хэвтээ холбоос; 9-ивүүр; 10-хөлний брус; 11-төмөр гэр; 12-хэл; 13-шурган домкрат; 14-дотор яндан; 15-эрэг; 16-гадна яндан;

17-сунадаг ригель; 18-сугардаг дамнуур; 19-суналт тохируупагч эрэг; 20-хайрцагласан татанга

Шатны хөл тулгуурын тоог цөөрүүлэх зорилгоор уртыг нь өөрчилж болох дамнуур ашигладаг. Дамнуур нь (зур.) эзэлхүүнт татанга, тэрхүү татанга уруу орж уртыг нь өөрчилж болох хөндлөөс бүрэлднэ. Хөндөл ба татангыг холбох шургийн тусламжтайгаар дамнуурын уртыг өөрчлөнө.

Нэвт шатыг барьж байгаа барилга байгууламжийн бүх өндрийн хэмжээнд босгоно. Угсармал хэвний тулгуурыг зөөлөн буулгах зорилгоор тусгай төхөөрөг хэрэглэнэ. Мод ба төмөр хослосон хөлөнд шурган домкрат, яндант тулгуурт бол гаднах янданд тоноглосон шурган төхөөргөөр намсгалтыг аажим гүйцэтгэдэг.

Хавиргат хучилтын хэв нь ригель ба хөндөл түүнчлэн хучилтын хавтангийн хэвнээс бүрэлднэ.

СЭДЭВ 4. ЦУТГАМАЛ БЕТОН, ТӨМӨР БЕТОНЫ ТЕХНОЛОГИ

Хичээл №2 Арматурын төхнологи

Арматурчлалд тавих шаардлага

Арматурын бүтэц. Орчин үеийи барилгын бүтээц эдлэлийг арматурчлахдаа барилгын талбайд буюу талбайн гаднахь цех тасагт үйпдвэрпэсэн арматурын арал, тор, эзэлхүүнт зангидлага болон тэдгээрийн дагалт хэсгүүдийг өргөн ашиглаж байна. Зарим онцгой нарийн төвогтэй бүтээц эдлэлийг барилгын талбайд төслийнх нь байранд салангид хэсгүүдээр зангидах буюу гагнаж байгаа юм. Гэхдээ барилга байгууламжийн зураг төсөл, АГТ болон ТК-д арматурын ажлыг хэрхэн зохион байгуулахыг тусгасан байх ёстой.

Бетоны хамгаалалтын үе

Бетоны хамгаалалтын үе, доор дурдсан шаардлагыг хангавал зохино.

- арматур, бетоны хамтарсан ажиллагааг хангах;

- бетон дах арматурын тээглүүр ба элементийн арматуруудын уулзварын залгаасыг найдвартай хамгаалах;

- хүрээлэн буй орчны (түүний дотор идэмхий үйлчилгээ үзүүлэх) үйлчлэлээс арматурыг хамгаалах;

- бүтээцийн гал тэсвэрлэлт ба гал хадгалах чадварыг хангах;

а-дамнуруу ба хавиргат хавтанд тулаасаар; б-зарим арматурыг илүү гаргаж; в-төмөр утас сүвлэсэн бетон дэрээр; г-пүршин тогтоогчтой бетон товхоор; д- хуванцар торгоовчоор; е-нугалмал төмөр жийргээр тус тус хийх байдал

Бетоны хамгаалалтын үеийн зузааныг, бүтээц дэх арматурын зориулалт, үүрэг (ажлын ба хийцлэлийн) бүтээцийн төрөл (багана, хавтан, дамнуруу, суурийн элемент, хана гэх мэт) арматурын төрөл, диаметр зэргийг харгалзан үзэж, шаардлагыг баримтлан тогтооно. Арматурыг хамгаалах бетоны үеийн зузаан нь арматурын диаметрээс багагүй бөгөөд 10 мм-ээс багагүй байх ёстой.

Арматурын торыг хавтгай бүтээц эдлэлд хэрэглэнэ. Арматурын шилбийг харилцан огтлолцсон байрлалд нь гагнах буюу бооно .

Хавтгай каркас нь дагуу чиглэлд байрлах хоёр, гурав эсвэл дөрвөн шилбэ, түүнийг холбох хөндлөн буюу налуу шилбэнээс бүрэлдэнэ.Дам нуруу, ригель, хөндөл, хучилт мэтийн шугаман бүтээц эдлэл цутгахад хавтгай каркасыг хэрэглэнэ.

Эзэлхүүнт каркасыг багана, дам нуруу, ригөль, хөндөл болон суурь цутгөхад хэрэглэх бөгөөд хавтгай каркасыг хооронд нь тодорхой зайтай байрлуулж угсралтын хомоор холбож эсвэл салангид шилбүүдийг дөрвөлжилж нугалсан хом төмрөөр хэлхэн холбож эзэлхүүнт каркас болгож болдог.

Арматурын бэлдэцийг хооронд нь холбох

Арматурын бэлдэцийг хооронд нь холбоход гагнах, зөрүүлж тавих, боох аргыг хэрэглэнэ. Зөвхөн нэг чиглэлдээ ажлын шилбэ бүхий (32мм-ээс үл хэтрэх голчтой) гагнамал тор буюу хавтгай каркасыг хооронд нь ажлын шилбэний дагуу угсрахад гагнахгүйгээр зөрүүлж тавина. Цутгах бүтээц эдлэлийн аль хэсэгт арматурын залгаас (зөрүүлэг) орших, ачаалал авах нөхцөл, бетоны ба арматурын бат бэх зэрэг үзүүлэлтээс хамааруулж тэрхүү зөрүүлэх хэмжээг тогтоодог. Жишээ нь, гөлгөр гадаргатай арматурын хоёр торыг хооронд нь залгахад хөндлөнгийн 2-оос цөөнгүй ( зур.) шилбээр зөрүүлж тавина. Үечилсэн гадаргатай арматурын торыг залгахад нэг торных нь зөрөх хэмжээний хөндлөн арматурыг ( зур.) орхиж болно.

Харин энэ тохиолдолд зөрүүлэгийг ажлын арматурын голчийг 5 дахин авснаар уртасгах хэрэпгэйУТорон арматурыг ажлын бус шилбэнийх нь дагуу залгаж тавихад дээрхээс өөр аргачилалтай. Үүнд, ажлын бус шилбэ 4 мм хүртэл голчтойд 50мм, 4мм-ээс илүү голчтой бол 100 мм- ээр (зур.) тус тус зөрүүлнэ.

а-гөлгөр шилбийг зөрүүлэх; б-иржгэр шилбийг зөрүүлэх: в-ажлын арматурын хөндлөн чиглэлд зөрүүлэх байдал; г-уулзварыг тороор даруулах байдал; d-ажлын арматурын голч; г-хуваарилах арматурын голч; d-даруулах торон арматурын голч

Ажлын шилбэнийх нь голч 26мм ба түүнээс дээш бүдүүн торыг ажлын бус арматурын чиглэлд залгахдаа хоёр торыг мөргүүлж тавиад (зур.) дээрээс нь хоёр тал уруугаа 100мм-ээс багагүй зөрөх тороор дарж арматурчилна.

Бетоны гадна гадаргаас арматур хүртлэх зайг хамгаалалтын үе гэдэг бөгөөд энэ үе нь арматурыг гадны нөлөөллөөс хамгаалах үүрэгтэй. Зарим арматурыг бусдаас нь арай урт гарган хэвэнд тулгах буюу эсвэл тусгай тулаас ( зур.) хийж энэхүү хамгаалалтын үеийг гаргаж болно. Энэ арга нь хуурай цаг агаартай бүс нутагт тохиромжтой. Түүнчлэн бетон, пластмас бэхлэн тогтоож ( зур.) хамгаалалтын үе гаргах арга байна.

Бетон темер бетон эдлэлийн төрлөөс хамааруулан хамгаалах үөийн зузааныг тохируулна. Жишээ нь, 10 см хүртлэх зузаан хана болон хавтанд 10 мм, эдлэлийн зузаан 10 см-ээс их бол 15 мм, дагуу арматурын голч 20 ... 30 мм - ээс тус тус багагүй байвал зохино.

Угсарч дууссан арматурыг ажлын зурагтай нь тулган шалгаж БНбД-ийн шаардлагын дагуу актаар хүлээн авна. Арматурыг угсрах үед болон угсарч дууссаны дараа түүн дээгүүр хүн явахыг хатуу хориглоно. Учир нь арматурын байрлал өөрчлөгдөн тахийхаас гадна хамгаалалтын үеийн товх нь унах аюултай.

Арматурт тээглүүр үүсгэх ба арматурын залгаас хийх арга хэмжээ.

Төмөрбетон бүтээцийн, авч үзэж буй огтлол дахь арматурт үүсэх тооцооны хүчлэлийг хүлээн авахад хүрэлцэхүйц хэмжээний тээглүүрийг арматурт гаргах ёстой. Арматурт үйлчилж буй хүчлэлээс, тээглүүрийн урт дах бетон ба арматурын барьцалдах хүч, тээглүүрийг чагтлах төхөөргийн эсэргүүцлийн хүчний нийлбэр их байхаар тээглүүрийн уртыг сонгоно. Тээглүүрийн чагтлах төхөөргийн эсэргүүцлийн хүч нь арматурын диаметр, түүний гадаргуугийн байдал, бетоны суналтын бат бэх, бетоны хамгаалалтын үеийн зузаан, тээглүүрийн чагтны төрөл (шилбийг нугалж тахийлгасан, хөндлөн тээг - шилбэ гагнасан) тээглүүр хийсэн зурвас дах хөндлөн арматурчлал, дагуу арматурын хүчлэлийн байдал (шахах, сунгах) тээглүүрийн урт дах бетоны хүчдэлт төлөв зэргээс хамаарна.

Хөндлөн арматурын тээглүүрийг, дагуу арматурыг ороож дэгээ гаргах, эсвэл дагуу арматурт гагнах замаар гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд, дагуу арматурын диаметр, хөндлөн арматурын диаметрийн хагасаас багагүй байх ёстой.

Арматурын залгаасны зөрүүлгийн (хооронд нь гагнаагүй бол) урт нь залгаж буй арматурын тооцооны хүчлэлийг нэг шилбэнээс нөгөөд дамжуулах нөхцөлийг хангахуйц хэмжээтэй байх ёстой. Залгаасны зөрүүлгийн уртыг тээглүүрийн уртынхтай адил тодорхойлохоос гадна, нэг цэг дээр залгаж байгаа шилбүүдийн тоо, зөрүүлгийн зурвас дах хөндлөн арматурын алхам, залгаж буй шилбэ ба залгаасны холбоосын хоорондох зай зэрэг нэмэлт нөхцөлийг харгалзан үзэх хэрэгтэй.

Арматурын гагнаасан холбоосыг холбогдох норматив баримт бичгийн (MNS 3073, MNS 2797) дагуу гүйцэтгэнэ.

Төмөрбетон бүтээцийг хүчитгэх

Төмөрбетон бүтээцийг хүчитгэх. Төмөрбетон бүтээцийг ган элемент, бетон, төмөрбетон, арматур, полимер материал ашиглаж хүчитгэнэ.

Төмөрбетон бүтээцийг хүчитгэхэд, хүчитгэх элементийн ба хүчитгэгдэж буй бүтээцийн аль алиных нь даах чадварыг тооцож үзэх хэрэгтэй. Үүний тулд хүчитгэх элементийг, хүчитгэгдэж буй бүтээцтэй хамтран ажиллах нөхцөлийг хангавал зохино. Ихээхэн гэмтэлтэй хүчитгэгдэж буй бүтээцийн даах чадварыг тооцож үзэхгүй.

Үндсэн бүтээцийн бетоныг сэргээн засахад, хүлцэх хэмжээнээс их нээлттэй ан цавыг бөглөх болон бетоны бусад гэмтэлийг арилгахдаа тухайн хэсгийн бат бэх жигд байх нөхцөлийг хангавал зохино.

Хүчитгэхэд хэрэглэж буй материалын тооцооны үзүүлэлтийг мөрдөж байгаа норматив баримт бичгийн дагуу авна.

Харин хүчитгэгдэж буй бүтээцийн материалын тооцооны үзүүлэлтүүдийг хяналтын тооцоонд авсан, энэ нормын дагуу гүйцэтгэсэн судалгааны үр дүнг харгалзан үзсэн төслийн өгөгдлүүдээр тодорхойлно.

Хүчитгэгдэж буй төмөрбетон бүтээцийн тооцоог хүчитгэхийн өмнөх үеийн бий болсон хүчдэл - хэв гажилтын төлөв байдлыг харгалзан үзэж, төмөрбетон бүтээцийн нийтлэг дүрмээр хийнэ.

Цутгамал болон угсармал-цутгамал бүтээцийг хүчитгэхдээ бетоныг нь нь бэхжих явцад нь хөвчлөх аргаар гүйцэтгэнэ. Цутгамал ба угсармал-цутгамал бүтээцийг хүчитгэхэд тууш ба тасралтгүй аргыг хэрэглэж байна. Тууш аргаар хүчитгэхэд бүтээцэд арматур байрлуулах суваг гаргаж цутгана. Бетон зохих бат бэхдээ хүрмэгц тэрхүү сувагт арматурыг сүвлэн байрлуулж бетонд нь тулж хөвчлөнө. Дам нуруу, багана, рам, силос зэрэг бүтээцийг тууш аргаар хүчитгэж болно. Резервуарыг тасралтгүй аргаар хүчитгэнэ. Үүнд, бүтээцийн гадна талаар төмөр утсан арматурыг тасралтгүй цувин ороож хүчитгэнэ.

Тууш аргаар хүчитгэхэд шилбэн арматур, туйван, канат түүнчлэн багц утсан арматурыг ашигладаг. Тууш хүчитгэхэд: арматур ба дагалт эд ангийг бэлтгэх; хүчитгэх арматурыг суулгах суваг гаргах; арматурыг анкертай холбож бэхлэх; арматурыг сувагт байрлуулж хөвчилжхүчитгэх; сувгийг цементэн зуурмагаар шахаж дүүргэх (задгай сувапгай брл бетоноор чигжинэ) зэрэг ажилбарыг гүйцэтгэх ёстой.

Халуунаар нь цувиж үечилсэн гадрага гаргасан А-II, А-IIв, А-1V , Ат-IV, А-V, Ат-V, Ат-VI ба ендер бат бэх бүхий ган утас В-II, Вр-II-ыг шилбэн арматур болгон хэрэглэнэ.Арматур ба дагалт эд ангийг бэлтгэхэд: тэгшлэх, цэвэрлэх, таслах, залгаж гагнах, анкер суулгах ( зур.) зэрэг үйлдэл гүйцэтгэнэ. Арматурын ( зур.) төгсгөлийг ган ишинд сайтар гагнаж анкер болгоно. Ишний гадна талаар гаргасан эрээсэнд чангалах эрэг ба даруулгаар дамжуулж хөвчлөх хүчийг бетонд өгнө.

Мушгимал туйеан болон канатыг 1,5...5мм голч бүхий өндөр бат бэхтэй ган утсаар хийдэг. ЗХУ-аас (хуучин нэрээр) манайд 1970-80 онд байгуулж өгсөн бетоны том том үйлдвэрт арматурыг хүчитгэх тоног төхөөрөмж суурилуулсан байдаг байсан. Гурав, долоо ба арван есөн утасыг (П-3, П-7, П-19) 45...15мм (зур.) голчоор мушгисан арматурын туйван болон тэдгээр туйванг дахин томж үйлдвэрлэсэн ган канатыг (зур.) дээр дурьдсан үйлдвэрт ашиглаж хүчитгэсэн эдлэл үйлдвэрлэж байв .

Туйван ба канатыг үйлдвэрээс нь төмөр дамарт ороож гаргах бөгөөд тэдгээрийг барилгын талбайд буюу төмөр бетоны үйлдвэрт тэгшлэх төхөөргөөр оруулан шулуутгаад тоос ба тосноос нь цэвэрлэнэ.

Бүтээц эдлэлд арматур хөвчлөх

Бүтээц эдлэлд арматур хөвчлөх.Бүтээц эдлэлд арматур хөвчлөх суваг гаргахад дараахь дарааллаар гүйцэтгэнэ. Суваг үүсгэхэд ган хоолой, бөөрөнхий төмөр шилбэ төмөр утсан зүрхэвчтэй резин мэтийн суваг үүсгэгчийг ашиглана.

Гэхдээ эдгээрийн голч нь хүчитгэх арматурынхаас 10-аас 15мм их байвал зохино. Суваг үүсгэгчийг бетонд оруулж цутгасаны дараа 15...20мин, тутам эргүүлж хөдөлгөж байх бөгөөд энэ нь бетонтой барьцалдахаас хамгаална. Цутгаснаас хойш 2...3 цагийн дараа суваг үүсгэгчийг болгоомжтой суглаж авдаг.

Том овортой бүтээцэд хүчитгэх нүх үүсгэгч гаргахдаа эржгэр гадаргатай нимгэн ган хоолой бетонд нь хийж цутгана. Бетон зохих бат бэхийг авмагц мөнөөх ган хоолойд арматур сүвлэж хавчдаг. Арматурыг хөвчлөхдөө шингэний домкрат хэрэглэнэ. Домкрат нь ( зур.) цилиндр, бүлүүр, арматур, баригч, тулгуур зэргээс бүрэлднэ. Янз бүрийн голчтой арматур бэхлэхэд баригчийг тухайн голчтой эргээр сольж тоноглоно. Бүлүүрийн баруун талаас шингэн тос оруулж өгвөл арматурыг бүлүүрийн иш чангааж хөвчлөгдөх болно. Ийнхүү зохих хүчээр хөвчилмөгц эргийг хөвчлөх эдлэлд тултал нь эрэгдэж өгнө.

Арматурын шилбүүдийн хоорондох зайн доод хязгаар

Арматурын шилбэнүүдийн хоорондох зай нь дараах нөхцлийг хангахаар байвал зохино. Үүнд:

- арматур, бетонтой хамтран ажиллах боломжтой байх;

- арматурт тээглүүр хийх ба арматурыг залгах боломжтой байх;

- бүтээцийн бетоныг чанартай цутгах боломжтой байх;

Арматурын шилбэнүүдийн хоорондох цэвэр зайн доод хязгаарыг арматурын диаметр, бетоны дүүргэгчийн ширхэглэлийн хэмжээ, элементийн бетон цутгах чиглэлд харьцуулсан арматурын байрлал, бетоныг цутгах, нягтруулах арга зэргээс хамааруулан тогтооно.

Арматурын шилбэнүүдийн хоорондох зай, арматурын диаметрээс багагүй бөгөөд 25 мм-ээс багагүй байх ёстой.

Давчуу зайнд арматуруудыг хэсэгчлэн багцалж (хоорондоо завсаргүйгээр) тавихыг зөвшөөрнө. Ийм тохиолдолд багцуудын хоорондох зай нь шилжүүлсэн болзмол шилбэний (багцны арматуруудын хөндлөн огтлолын талбайн нийлбэртэй тэнцүү огтлолтой) диаметрээс багагүй байх ёстой.

Хомуут нь дам нуруу, багана бооход ашиглана.

Бөөсийг босоо ханыг тэлүүлэхгүйн тулд хэрэглэнэ.

Эмээл нь хучилтын арматурыг хоорондоо зайтай байлгахад хэрэглэнэ.

Aжлын арматур дагуу арматур

Ажлын дагуу арматур-гэж гадаад ачааны үйлчиллээр тооцож гаргасан Аs огтлолын талбайтай арматурыг хэлнэ. Дагуу ажлын арматурт сунгах ба шахах хүчдэл үүссэнээс суналтын бүсэнд босоо ан цав үүснэ. Ан цав нь элементийн гадна захтай зэрэгцээ байрласан байна. Төмөрбетон бүтээцийн элементэнд байрлуулах дагуу арматурын тоог ажлын шилбэний хөндлөн огтлолын ерөнхий талбай {А5)-г бүтээцийн хөндлөн огтлолын талбайд харьцуулж тодорхойлно,Төмөрбетон элементэд тавигдаж буй тооцооны дагуу арматурын харьцуулсан хэмжээ (арматурын талбайг элементийн хөндлөн огтлолын ажлын талбайд харьцуулсан), уг элементийг төмөрбетон гэж тооцон үзэх хэмжээнээс багагүй байвал зохино.

Төмөрбетон элемент дэх ажлын дагуу арматурын харьцуулсан хэмжээний доод хязгаар, тухайн арматурын ажлын байдал (шахалт, суналт) элементийн ажлын онцлог (гулзайлт, төвийн бус шахалт, төвийн бус суналт), түүнчлэн төвийн бус шахалттай элементийн туяншил зэргээс хамаарах бөгөөд 0,1% - иас багагүй байх ёстой. Гидротехникийн цул байгууламжийн арматурын харьцуулсан хэмжээний доод хязгаарыг тусдаа норматив баримт бичгээр тогтооно.

Төмөрбетон элементийн төрөл (багана, дам нуруу, хавтан, хана) элементийн хөндлөн огтлолын өндөр, өргөн зэргийг харгалзан үзэж, бетонтой нэгдэн ажиллахад шаардагдах хэмжээнээс ихгүй бөгөөд элементийн огтлолын өргөнд хэв гажилт ба хүчдэл жигд тархах, түүнчлэн арматуруудын шилбэнүүдийн хоорондох ан цавын нээгдэлтийн өргөнийг хязгаарлаж байхаар ажлын дагуу арматуруудын шилбэний хоорондох зайг тааруулах хэрэгтэй.

Үүнд : ажлын дагуу арматурын шилбэнүүдийн хоорондох зай, элементийн өндрийг 2 дахин авснаас ихгүй бөгөөд 400 мм-ээс хэтрэхгүй байвал зохино. Харин төвийн бус шахалттай шугаман элементэд, гулзайлтын хавтгайн чиглэлд энэ хэмжээ 500 мм-ээс хэтрэхгүй байх болно. Гидротехникийн цул байгууламжийн шилбэнүүдийн хоорондох зайн дээд хэмжээг тусдаа норматив баримт бичгээр тогтооно.

хөндлөн арматурчлал

Хөндлөн ажлын арматур. Ажлын дагуу арматурт перпендикуляр чиглэлд байрлана. Дагуу ажлын арматурын байдал өөрчлөгдөөгүй үед хөндлөн чиглэлд үүссэн хүчлэлийн нөлөөгөөр ташуу ан цав үүсдэг. Энэ хүчдэлээс хамгаалах зорилгоор хөндлөн арматур хэрэглэнэ. Хөндлөн арматур гэж гагнасан каркасны матмал буюу хөндлөн шилбэ, хомут гэж каркастай холбосон битүү гогцоог хэлнэ.

Хөндлөн арматурын хэмжээг хөндлөн хүчний үйлчлэлийн даацын тооцоогоор буюу угсралтын шаардлагаар тавина. Төмөрбетон элементийн хөндлөн хүчний тооцооны хэмжээ, бетоны дангаар хүлээж авах хөндлөн хүчний хэмжээнээс хэтэрч байвал хөндлөн арматураар арматурчлах бөгөөд, уг арматурын алхмын хэмжээг, элементэд налуу ан цав үүсч, өрөгжихгүй байх нөхцлийг хангахаар тогтооно. Хөндлөн арматурын алхамын хэмжээ элементийн ажлын өндрийн хагасаас ихгүй бөгөөд 300 мм-ээс хэтрэхгүй байх ёстой.

Төмөрбетон элементэд тооцоогоор шахалтын дагуу арматур тавьсан тохиолдолд, түүний цүлхийлтийг хориглоход хүрэлцэх хэмжээтэй байхаар хөндлөн арматурын алхамыг тогтооно. Тэгэхдээ, хөндлөн арматурын алхам шахалтын дагуу арматурын диаметрийг 15 дахин авсанаас ихгүй бөгөөд 500 мм-ээс хэтрэхгүй байх ёстой. Хөндлөн арматурын хийцлэл нь аль ч чиглэл дэх дагуу арматуруудын цүлхийлтийг хориглох нөхцлийг хангах ёстой.

СЭДЭВ 4. ЦУТГАМАЛ БЕТОН, ТӨМӨР БЕТОНЫ ТЕХНОЛОГИ

Хичээл №3 Бетоны ажил.

Бетон хольц бэлтгэх технологи

Бетон хольц бэлтгэх процесс нь: Дуүргэгч ба холбогч материалыг хүлээн авах тэдгээрийг хадгалах, туналах, зуурах, бэлэн хольцыг тээврийн хэрэгсэлд ачих ( зур.) гэсэн ажилбараас бүрэлднэ.

Хүйтэн цагт бэлтгэхэд ус ба дүүргэгчийг халаах, химийн нэмэлтийг (хүйтний эсрэг, налархайжуулагч, хий үүсгэгч г.м) усанд найруулах зэрэг нэмэгдэл ажилбар гардаг .

Бетон хольцыг шууд цутгахаар нэг мөсөн зуурч бэлэн болгож болохоос гадна хуурай бүрдлийг тунлан найруулж хуурай хольц хийх нь бий.

Бетон хольц бэлтгэх төхөөрөмжийн ерөнхий бүтэц: а-нэг (дан) шатлалтай (босоо); б-хоёр (хос) шатлалтай (партнёрийн); 1-дүүргэгчийн агуулахын дамжуулга; 2-дүүргэгчийг гол бункерт өгөх дамжуулга; 3, 9,10-эргэх ба чиглүүлэгч, хуваарилах юүлүүр; 4-гол бункер; 5-цемент шахах хоолой; 6-цементийн тунлуур; 7-дүүргэгчийн тунлуур; 8-усны тунлуур; 11-зууруул; 12-түгээх бункер (хураагч); 13-бетон зөөгч машин; 14-цеменгийн машин; 15-шанаган өргөгчБетон хольц бэлтгэх технологийн схемийг зурагг үзүүлэв. Бетон хольц зуурах гол хэрэгсэл нь бункер, тунлуур, бетон зуурагч, дотоод тээврийн сүлжээ, түгээх бункер болно.

Бетон хольц бэлтгэх тоног төхөөрөмжийг хоёр янзаар (нэг ба хоёр шатлалтай) байрлуулан тоноглодог. Нэг шатлалтай тоноглоход бетоны бүрдэл хэсгийг (цемент, дүүргэгч) эхлээд хамгийн дээр байрлах бункерт нэр төрөл, ширхэглэл бүрээр нь хадгалсны дараа өөрийнх нь жингээр доош унагах явцад тунлан хольж зуурахаар зохион байгуулдаг. Харин бүрдэл хэсгийг бункерт оруулсны дараа тэдгээр нь доош өөрийи жингээр унах явцдаа тунлагдан нэг саванд орсны дараа дахин өргөгдөж бетоны зууруулд оруулж зуурахыг хоёр шатлалтай технологи хэмээнэ.

Бетон хольцыг авч хэрэглэх нөхцөл байдлаас нь хамааруулан хольц бэлтгэх ажлыг зохион байгуулах арга ч янз янз байж болох юм.

Төвлөрсөн цех, тасаг. Өнөө үед ялангуяа төв суурин газарт бэлэн бетон хольц үйлдвэрлэдэг цех, тасаг олон бий болжээ. Барилгын үйлдвэрлэл өндөр хөгжсөн гадаад орны туршлагаас харахад эдгээр цех, тасгийг нэг хэсэг барилгыг бетон хольцоор хангах зорилготойгоор бүсчилж байршуулдаг байна. Тэрхүү бүсийн хүрээний радиусыг дундачлан тодорхойлох аргачлал бий юм.

R< [ t1 - (t2 + t3 + t4 )]V /60 ;

Үүнд: R-бүсийн хамгийн хол зай, өөрөөр хэлбэл бетоны тасгаас бетон хольц хүргэх хамгийн хол обьект хүрэх зай 8, км; t1-цементийн бэхжиж эхлэх хугацаа, мин; t2 -хольцыг ачих ба буулгах хугацаа, мин; t3-зөөх хугацаа, мин; t4 -хольцыг хэвэнд цутгах хугацаа, мин; V-тээврийн хэрэгслийн хурд, км/ц.

Ийм заводын үйлчлэх хүрээг ЗОкм байх нь зохимжтой гэж үздэг. Нийслэл Улаанбаатар хотод бетоны төвлөрсөн үйлдвэр 30 гаруй байдаг боловч тэдгээрийн тал хувь нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрласан байна. Cүүлийн жилүүдэд тэдгээр төвлөрсөн заводууд тоног төхөөрөмжөө шинэчилж байгаа ба бүүр шинээр ийм төвлөрсөн завод бий болж байна. ..

Бетон хольцыг зөөж тээвэрлэх арга

Зөөх процессын технологи зохион байгуулалтын шийдэлт. Бетон хольцыг тээврийн хэрэгсэлд ачих, обьект хүртэл зөөх, цутгах төслийн байранд хүргэх гэсэн үндсэн хэсгээс энэ ажиллагаа бүрдэнэ. Гэвч энэ процессыг хольц бэлдсэн тасгаас төслийн байранд шууд хүргэж цутгах; хольцыг барилгын талбайд буулгаад дараа нь цутгах байранд хүргэх гэсэн үндсэн 2 хэсэгт хувааж болно. Хольцыг авто хөсгөөр тээвэрлэх. Өөрөө буулгагч ба бетон хольц зөөгч машиныг өргөн хэрэглэхээс гадна машины тэвшин дээр байрлуулах бункер, хөнөгөөр зөөж байгаа юм.

Бетон хольц зөөх зөөх ажлын 80% нь өөрөө буулгагч машинд ноогддог байсан. Гэвч өөрөө буулгагч машины төмөр тэвшийг бетон хольц зөөх зориулалтаар зориуд тоноглоогүй байдаг тул хольцын 1-2% нь замд гээгддэг байв. Нөгөөтэйгүүр тэвшийг гараар цэвэрлэдэг, зун цементэн сүү гоождог, өвөл амархан хөлддөг тул дулаалах асуудал гардаг зэрэг олон дутгдалтай. Энэ дутагдлыг арилгах үүднээс сүүлийн жилүүдэд бетон хольц зөөх зориулалтын машин хэрэглэх болжээ.

Ойрын зайд хольц зөөх зориулалтын машины тэвш нь арын таглаагүй бөгөөд гэдгэр байрлалтай. Тэвшинд доргиур тоноглосон байдаг ба тэвш нь 80°-ын босоо байрлалд орж болдог нь буулгах үед тэвшинд бетон үлдэхгүй нөхцлийг хангадаг байна. Энэ машины тэвш нь зориулалтын таглаатай болохоор борооны ус оруулахгүй бөгөөд өвлийн цагт яндангийн халуун утааг тэвш ба таглаанд тоноглосон цамцаар дамжуулах тул хөлдөхгүй байлгаж чадна.

Авто зуурагч: а-гадна хэлбэр; б-холигч тогоо; 1-тогоо; 2-цэнэглэх ба асгах төхөөрөг;

3-тогоог эргүүлэх араа; 4-усны сав; 5-тулах сэрээ; 6-одон араа;

7-холхих өнхрүүлэг; 8-хүрд

Том хотод буюу нилээд хол зайд (70 км) хольц зөөхөд бетон зуурагч машин тохиромжтой (зур.). Үүнд, бетоны тасаг буюу дүүргэгч ба цементийн агуулахаас бетон зуурагч хуурай хольцыг зохих жороор нь хийгээд обьектод хүрэхээс 15-20 минутын өмнө усыг оруулж зуурна. Зуурагчийг буцааж эргүүлэхэд хольц асгарна. Зуурагчийн аманд байрлуулах тусгай ховилоор дамжуулан авах бетоныг тодорхой хэмжээгээр таслаж болох бөгөөд цутгах бүтээцэд шууд түгээж ч болох юм. Обьектыг сайн чанарын шинэ хольцоор хангахад энэ арга тус дөхөм үзүүлнэ.

зуурмаг түгээх насос

Орчин үед автомашины аралд суурилуулж тоноглосон бетоны хөөргийг өргөн хэрэглэж байна. Ийм хөөргөөр ( р зур.) хольцыг босоо ба хэвтээ байдалд түгээж болно. Тараагч сум гэдэг нь түгээсэн хольцыг тал тал тийш нь болгон цутгах зориулалттай тусгай төхөөрөмж бөгөөд хөшүүн сум, сумыг дагасан хоолой, эргүүлэх төхөөрөмж зэргээс бүрэлдэнэ. Сум нь дөрвөөс зургаан нугалаа хэсэг байх бөгөөд босоо байдалд нугалаж эвхэгднэ. Тараах сумыг суурин байрлуулж болохоос гадна машин дээр ч суурилуулдаг.

Машины хөөргөөр 5..15см хөдөлгөөнт чанартай хольцыг түгээж болох боловч зохистой нь 6...8см, у/ц=0,4...0,6 байна. Хоолойн голчийн 0,4- эс хэтрэхгуй хэмжээтэй том дуургэпч бүхий хольцыг машины хөөргөөр түгээж болох бөгөөд хольц түгээхээс өмнө хоолойгоор цементэн сүү буюу шохойн зутан шахаж өгвөл бетон хольц хялбар гүйнэ. Ажил дуусмагц хоолойг даралтгай усаар шахаж угаасны дараа хэсэг зөөлөн даавуу явуулж арчиж өгнө. Ямар нэгэн шалтгаанаар хөөргийг 30 минутаас илүү зогсооход хүрвэл хөдөлгүүрүүдийг үе үе залгаж хоолойд байгаа хольцыг түгжрэхээс сэргийлнэ. Харин ажил нэг цагаас илүү завсарлах шаардлагатай болбол хөөргийг хольцоос суллаж угаах хэрэгтэй.


Бетон хольцыг цутгах

Цутгахад бэлтгэх. Хольцыг цутгахаас өмнө хэв ба арматур, хуучин бетон гадаргыг цутгалтад бэлтгэх хэрэгтэй. Хээний бүрэн бүтэн байдал ба төслийн хэлбэр хэмжээндээ байгааг сайтар үзэж шалгасны дараа түүнийг тоос шорооноос цэвэрлэнэ. Арматурын байрлал, тоо ширхэг, голч хоорондын зай боосон болон гагнасан холбоосны найдвартай байдал, зөрүүлгийн хэмжээ болон нугалаасыг зураг төсөл ба БНбД-д заасантай тулгаж шалгах хэрэгтэй. Арматурын шилбэ төмөр ба торон арматурын төслийн байрлалыг хангахад үлгэр төмөр, ивүүр, жийрэг, хавчуулга зэргийг хэрэглэдэг. Арматурын тайранхай, мод болон чулуугаар ивүүр ба жийргзвч хийж болохгүй. Арматурыг гаднаас нь харж үзлэг хийхийн хамт шаардлагатай гэж үзвэл тухайн арматураас сонгон авч (таслан авч) туршилт хийх ёстой. Арматурын тоос шороо, зэвийг цэвэрлэхэд төмөр сойз, хийн шахуурга, элс цацагч төхөөрөмж хэрэглэнэ.

Хуучин бетон гадаргыг сайтар цэвэрлэн цементэн үеийг арилгах нь хуучин ба шинэ бетон сайтар холбогдох нөхцлийг бүрэлдүүлнэ. Бетоныг хөрс шороон дээр цутгахад ургамлын үе өнгийг хуулж буурийг сайтар тэгшлэх шаардлагатай гэж үзвэл хөрсийг услан нягтруулж өгнө. Ер нь цутгамал бетон, төмөр бетон буурь (ул) ямар байхыг зураг төсөлд заасан байх учиртай.

Хольцыг цутгах арга. Бетон жигд бүтэцтэй цул болж зураг төсөлд заасан физик механикийн үзүүлэлтээ бүрэн авах нь түүнийг цутгах аргаас шууд шалтгаалдаг.

Үндсэндээ 3 аргаар цутгадаг гэж үзэж болно. Үүнд, нягтруулгатай цутгах, шингэн хольцоор асгах, даралтаар шахах зэрэг болно. Аль ч аргаар нь цутгахад эхний цутгасан хэсгийн өнгөн үе нь бэхжиж эхлээгүй байхад бетоныг үргэлжлүүлэн цутгана гэсэн нэг дүрмэнд захирагдана. Гэхдээ цутгаж буй бүтээц эдлэлд ажлын зааг гарган орхиод дахин үргэлжлүүлэн цутгаж болно.

Автобетон хөөргөөр бетон түгээх арга:

а-ерөнхий байдал; б-сумны тугээх чадвар (тоо нь түгээх зай.м); 1-уян ханцуй; 2-сумны нугасан төхөөрөг; 3-бетоны хоолой; 4-шингэний цилиндр; 5-бетоны хөөрөг; 6-бетон авах сав; 7-автозууруул

Бетон цутгах дараалал: а-үелэж цутгах; б-шатлаж цутгах; 1-цутгаж дууссан үе; 2-цутгаж байгаа давхарга h > Q t /A

Үүнд : h -үеийн зузаан (м); Q -хольцыг цутгах эрчим (м3/ц); t -доод үеийг бүрэн гүйцээж цутгах хугацаа (ц); A - цутгаж буй бүтээцийн талбай, м2.

Нэг үеийг цутгах хугацаа t -нь хольц бэхжиж эхлэх хугацаа (t1 ) ба хольцыг зөөж ирэх түүнчилэн цутгах хугацаа (t2 )-наас хамаарна . ҮҮНД, T = t1 + t2

Ер нь жижиг эдлэл, нимгэн хана, нарийн багана, урт дамнуургыг нэг мөсөн цутгах нь зохимжтой. Харин талбайгаараа том зүйлийг үе болгон цутгах хэрэгтэй. Нэг том бүтээцийг олон үе болгон цутгахад дараахь зарчмыг баримталбал зохино.

Заримдаа томоохон бүтээцийг цутгахад доод үеийн бетоны цемент бэхжиж нэгэнт эхлэсэн байхад дээд үеийг цутгаж дуусах яагаа ч үгүй байх нь бий . Ийм үед бүтээцийг хэд хэдэн үеэр (зур.) шатлан цутгаж болдог. Шатлалын уртыг 3 м-ээс багагүй байлгах нь зохимжтой.

Бетон хольцыг нягтруулах.

Хольцыг зуурах зөөж тээвэрлэн цуггах уед хольц нилээд сийрэг байдалтай байна. Сийрэг хольцыг няггруулсны үр дүнд л цул бөгеөд жигд бүтэцтэй бетон болгож болно. Нягтруулах үндсэн арга нь доргиулах зарчимд тулгуурладаг.

Бетон хольц гэдэг нь уян налзрхай биет богөөд хайрганы хооронд олс цементэн зуурмаг дүүрсэн тиксотроп бүтэцтэй тул түүнийг доргиулахзд хатуу бүрдэл хэсгийн гадаргуугийн үрэлтийн хүч мэдэгдэхүйц сулрана. Үүний үр дүнд тэдгээр бүрдэл хэсгүүүд жингээроэ доош сууж хоосон орон зайг эзлэх бөгөөд хольцын хөшүүн бүтэц алдагдан налархай байдалтай болдог.

Нягтруулах ажилд гүний ба гадаргуугийн түүнчлэн гаднах доргиур хэрэглэнэ. Гүний доргиур нь доргигч их биеэрээ бетонд долгионоо дамжуулдаг бол талбайн доргиур нь бетон хольц дээр суурилаж, суурь гадаргаараа доргионыг дамжуулдаг. Харин гадны доргиурыг хэв хашилгад бэхлэх богөөд хэвээр дамжуулж хольцыг гаднаас нь доргионо.

Бетондох эрчим, бүтээцийн арматурчиллын зэрэг болон хэвний хэлбэр хэмжээтэй нь уялдуулан доргиох арга, доргиурын нэр төрлийг сонгоно. Жишээ нь, янз бүрийн байдлаар арматурчилсан цул том бүтээцийг дотроос нь гуний аргаар доргиож нягтруулна. Бетон шал, зам, хавтан мэтийн хавтгай, нимгэн эдлэлийн зөвхөн өнгөн үеийг доргиулж нягтруулахад талбайн доргиурыг ашиглана. Нимгэн ханатай боловч шигүү арматуртай эдлэлийг гаднаас нь доргиовол зохимжтой.

Аль ч төрлийн доргиурт, үр бүтээлтэй нягтруулж доргиулж чадах бүс гэж байна. Үүнд, гүний ба гадны доргиурт үйлчлэх радиус, талбайнхад нь няггруулах зузаан гэж байна. Тухайн доргиурын хүчин чадал ба долгионы далайц давтамжаас нь хамаарч гүний доригур 15...60 см талбайн доргиур 10...30см тус тус үйлчлэх хүрээтэй байна. Доргиурын нягтруулах чадвар нь 6...8см хөдөлгөөнт чанартай налархай хольцод маш тохиромжтой байдаг бол хэт шингэн хольцыг доргиовол бетон ялгарч тунах аюултай. Цутгаж буй бүтээцийн бат бэхийн байдал нь доргиулах хугацаатайгаа ихээхэн хамааралтай байдаг. Доргиулах хугацааг хэтэрхий бага байлгавал бетон тэр хэсэгтээ сул нягтрана. Харин доргиурыг нэг дор удаавал элс хайрга нь тунаж бетон тэр хэсэгтээ "тасархай" болж мэдэх юм. Нэг байранд доргиох хугацааг доргиурын төрөл ба хольцын хөдөлгөөнт чанараас хамааруулан тоггоох боловч ерөнхийдөө талбайн доргиулгад 20...60С, гүнийхэд 20..40с харин гадны доргиурт 60...90С байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Хольцын налархай чанарыг аргууншилаар нь авч үзэж байгаа бол тухайн хольцыг доргиох хугацаа тэрхүү бетон хольцын аргууншилаас (секунд) бага байж таарахгүй. Доргиулгын хугацаа дууссаныг дараахь шинжээр мэдэж болно. Үүнд, хольцын суулт нь зогсох, хольц нэг жигд байдалтай болох, доргиурын эргэн тойронд цементэн сүү ялгаран гарах зэрэг болно.

Гүний доргиурыг тодорхой радиусаар зөөн шилжүүлж тавина. Шилжүүлж тавих зай нь тухайн доргиурын үйлчлэх радиусыг 1,5 дахин авснаас их байж болохгүй. Бүтээцийг олон үеэр цутгахад гуний доргиурын үзүүрийг доод үе рүү 5...8СМ лав оруулж өгвөл бетон үелэхгүй жигд цул болдог. Талбайн доргиурыг зугуухан чирж няггруулна. Түрүүчийн чиреэн мөрийн хаяаг дараачийн чирэлтээр 10 см давхарлаж мөр гаргавал нягтруулаггүй зай завсар гарахгүй.

Бүлж нягтруулахад бүтээл муутай боловч явцуу давчуу газар булан тохойд тохиромжтой. Түүнчлэн шигүү арматуртай нимгэн эдлэлийг шингэн хольцоор (10см-ээс их суулттзй) цутгахад бүлэх арга (зур.) ашиггай. Шингэн хольцыг доргиовол тунана. Харин бүлэхэд тунахгүй. Маш аргуун хольц хутгахад доргиур үр бүтээл муутай тул гар болон хийн нүдүүр (зур.) хэрэглэвэл зохино. Энэ нехцөлд хольцыг 10...15см зузаанаар үелэж бетондох бөгөөд үе бүрийг нүдэж нягтруулна.

Ажлын зааг гаргаж бетондох.

Ажлын зааг гаргаж бөтондох. Бүтээц эдлэлийг нэг бүхэл цул байлгах шаардлагаар бол ямар ч зүйлийг тасралтгүй нэг мөсөн цутгах нь дээр юм. Гэтэл энгийн жижиг эдлэлийг л нэг мөсөн цутгаж болохоос яс зангидлага, бетон шал мэт адармаатай хэлбэртэй урт том зүйлсийг нэг мөсөн дуустал нь цутгаж хараахан чадахгүй. Учир нь ажлын завсарлагаа болох, бетон хольц тасрах, бороо цас орж салхи шуурга болоход цутгалтыг зогсоож л таарна. Ийнхуү зогсооход ажлын зааг гаргаж орхино. Орхисон бетоныг дараа үргэлжлүүлэн цутгахад зааг бүрэн бэхжиж дууссан байх буюу багаар бодоход 7 цаг болсон байвал ажлын зааг хэмээх тодорхойлолтод багтааж авч үзнэ.

Төмөрбетон бүтээцийн бат бэх хамгийн бага байж болох тэр хэсэгт л ажлын заагийг гаргаж орхих нь зүйн хэрэг юм. Учир нь мэдээж ажлын зааг бүхий тэрхүү хэсгийн бат бэх нь бусад газраасаа сул байх нь гарцаагүй юм. Үнэндээ бол ажлын зааг гаргаж болох байрлалыг тухайн эдлэлийн бат бэхийн тооцооны схемд тулгуурлан тодорхойлох нь зүйтэй.

Багананд ажлын заагийг суурийн дээгүүр, дамнуур (ригель) хөндлийн доогуур, мөрөвч болон капителийн доод талаар тус тус гаргана. Раман бүтээцэд багана ба дамнуурын нийлсэн заагаар (зур); дамнуруунд алгаслалын голоор тус тус зааг гаргана. Хавиргат хучилтад дараахь журам баримтлах хэрэгтэй. Үүнд, хөндөлтэй зэрэгцээ чиглэлд цутгаж буй бол дамнуурын алгаслалын гуравны нэгд дамнууртай зэрэгцээ чиглэлд цутгаж буй үед хөндлийн аль нэг (хоёр захаас) дөрөвний нэгд зааг гаргах нь зөв. Дамнуруугүй хучилтад хавтангийн голоор гаргана. Ажлын заагийг эгц босоо байдалтай тэгшхэн гаргадаг. Үүний тулд бетоныг тэгшхэн банзаар шахаж орхино. Банзанд арматурыг тээглүүлэхгүйн тулд түүнийг хөрөөдөж сэтлэх хэрэгтэй.

Ажлын зааг гаргах байрлал:

а-багана ба хавиргат хучилтын ригелъд; б-өргүүрийн дамнуруутай багананд; в-хавиргат хучилтын ригелийн зэрэгцээ; г-хөндлийн зэрэгцээ; д-дамнуруугүй хучилтын багананд; е-рамын ригель ба хөндөлд

Ажлын зааг гаргаж орхисон гадаргад шинэ бетон залгаж бетондоход хуучин бетоны бат бэх нь 1,5МПа-аас багагүй байх нь зохимжтой. Хоёр гадаргыг сайтар наалдуулж нийлүүлэх зорилгоор хуучин гадаргад тогтсон цементэн үеийг хуулж хаяад төмөр сойзоор үрэн, том дүүргэгчийг ил болгон цухуйлгасны дараа гадаргыг усаар цацаж угаах буюу шахсан агаараар үлээлгэн цэвэрлэнэ. Ялангуяа цухуйсан арматурыг сайн цэвэрлэх хэрэгтэй. Ингээд шинэ бөтон цутгахаас өмнө цэвэрлэсэн хуучин гадаргад цементэн зуурмаг түрхнэ. Түрхэх зуурмагийн найрлага нь цутгах бетонд буй цементэн зуурмагтай ижил байвал зохино.

Бүтээцийн хяналтын тооцоо

Орчны тааламжгүй үйлдэлд (идэмхий үйлдэл) ажиллаж байгаа зэв тэсвэрлэлтийг хангаагүй бүтээцийн эдэлгээг уртасгах шаардлагаар, түүний гадаргууг хамгаалах нэмэгдэл арга хэмжээг СНиП 2.03.11 - д заасны дагуу (бетоны гадаргууг идэмхий үйлдэлд тэсвэртэй материалаар өнгөлөх, бүтээцийн гадаргууд идэмхий үйлчлэлд тэсвэртэй бүрхүүл түрхэх) авах хэрэгтэй.Ашиглаж байгаа барилгын ачаалал, ашиглалтын нөхцөл, эзлэхүүн төлөвлөлтийн шийдэлд өөрчлөлтүүд гарсан болон бүтээцэд ноцтой эвдрэл гэмтэл илэрсэн тохиолдолд хяналтын тооцоо хийх хэрэгтэй. Энэ тооцооны үндсэн дээр бүтээцийг ашиглахад тохиромжтой эсэх, хүчитгэх буюу ашиглалтын үеийн ачааллыг багасгах, түүнчлэн уг бүтээцийг ашиглах бүрэн боломжгүй талаар шийдвэр гаргана.

Зураг төслийн материал, бүтээцийг бэлтгэх, барих талаарх өгөгдлүүд болон биет дээрх судалгааны үр дүнг үндэслэн хяналтын тооцоо хийнэ.

Бүтээцийн бодит хэмжээс, угсралтын явцад төслөөс зөрөөтэй болсон бүтээц, элемент тэдгээрийн харилцан үйлчлэл болон газар дээрээ байгаа холбоос зэргийг харуулсан тооцооны схем боловсруулж түүнийг хяналтын тооцоонд хэрэглэнэ.

Хяналтын тооцоог даах чадвар, хэв гажилт, ан цав тэсвэрлэлтээр хийх хэрэгтэй. Бодит хамгийн их ачаалалтай бүтээцийн ан цав нээгдэлтийн өргөн ба шилжилт хүлцэх хэмжээнээс хэтрэхгүй, харин элементүүдийн огтлолуудад боломжит ачааллаас үүсэх хүчлэл нь бодит ачааллаас үүссэн хүчлэлээс хэтрэхгүй байвал түүнд ашиглалтын тохиромжтой байдлын хяналтын тооцоог хийхгүй байж болно.

Бетоны тооцооны үзүүлэлтүүдийг төсөлд заасан бетоны ангиас хамааруулан тогтооно. Эсвэл, бүтээцээс авсан дээжээр буюу эвдэхгүй аргын туршилтаар тодорхойлсон бетоны дундаж бат бэхээр эквивалент бат бэхийг хангагч шилжүүлэх илтгэлцүүрээр тогтоосон, бетоны болзмол ангийг ашиглаж болно.

Арматурын тооцооны үзүүлэлтүүдийг төсөлд заасан ангиас хамааруулан тогтооно. Эсвэл шинжилж буй бүтээцийн арматураас авсан дээжийн туршилтаар тогтоосон, арматурын дундаж бат бэхийн бодит утгын эквивалент бат бэхийг хангагч шилжүүлэх илтгэлцүүрээр тодорхойлсон, арматурын болзмол ангийг ашиглаж болно.

Хэрэв төсөлд арматурын анги заагаагүй бөгөөд дээжээр ангийг тодорхойлох боломжгүй бол арматурын гадаргуугийн хэлбэрээр ангийг тогтоохыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд, норматив баримт бичигт заасан тухайн ангийн арматурын тооцооны эсэргүүцлийг 20%-иар бууруулж авна.

Бүтээц ба түүний холбоосын зураг төслөөс зөрөөтэй байдал, ан цавын нээгдэлт, түүнээс ноцтой нөхцөл үүсч болох, бетон арматурын барьцалдалт муудсан, тээглүүр хангалтгүй, арматур зэвэрсэн, зарим цэгт тасарсан, бетон эвдэрсэн буюу зарим хэсэгт гэмтсэн, бат бэх нь доошилсон зэргээр биет үзлэг, судалгаагаар бүтээцэд гарсан эвдрэл гэмтлийг хяналтын тооцоо хийхэд харгалзан үзэх хэрэгтэй.

Хяналтын тооцоогоор даах чадвар, ашиглалтын тохиромжтой байдал нь шаардлага хангахгүй бүтээцийг хүчитгэх буюу ашиглалтын ачааллыг хөнгөлөх арга хэмжээ авна.

Хяналтын тооцоогоор ашиглалтын тохиромжтой байдал нь хангагдаагүй боловч бодит хотойлт нь хүлцэх хэмжээнээс хэтэрсэн ч ашиглалтын хэвийн байдалд саад болохооргүй, түүнчлэн, ан цавын бодит нээгдэлт хүлцэх хэмжээнээс их боловч нурах аюул үүсгэхээргүй байвал уг бүтээцийг хүчитгэх буюу ачааллыг хөнгөлөхгүй үлдээхийг зөвшөөрнө.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Эрдэнэцогт

уншихгүй л байндаа...

Зочин

өвлийн нөхцөлд хэрхэн бетоны ажил хийх вэ?

Зочин (зочин)

сайн байна уу? таны хичээл их ойлгомжтой, гоё хичээл байна. ганц онцлог нь зураг нь байхгүй. зурагтай нь харагдахгүй байна.
таны хичээлийг өөр хаанаас олж болох вэ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)