ГАДСАН СУУРИЙН АЖЛЫН ТЕХНОЛОГИ

ГАДСАН СУУРИЙН АЖЛЫН ТЕХНОЛОГИ

Үндсэн ойлголт

Техник эдийн засгийн хувьд ашигтай гэж үзвэл (тооцоогоор) ямар ч барилга байгууламжийг гадсан суурин дээр барьж болно. Нөгөөтэйгүүр сул бүтэцтэй буурь, цэвдэг буюу устай хөрс түүнчлэн байгаль цаг агаарын нөлөөнд орохдоо суулт, овойлт шилжилт зэрэг үйлчлэл үзүүлдэг буурь хөрсөнд гадсан суурь тохиромжтой гэж үздэг. Зарим төрлийн сул хөрсийг бэхжүүлэх ба зоорийн нүхний ханыг бэхлэхэд гадсыг өргөн ашиглана. Гадсыг дараахь байдлаар ангилж болно:

Хөрсөнд суух байдлаар нь - тулц ба дүүжин гадас гэж нэрлэнэ. Тулц гадаснь: үзүүр нь сул хөрсийг өнгөрч бат бэх хөрсөнд тулна. Дүүжин гадас ачааллыг хажуу гадаргаараа хөрсөнд дамжуулдаг.

Материалаар нь - төмөр бетон, бетон, мод, төмөр гадас гэж ангилж болно.

Арматурчлалын байдлаар нь - хүчитгэсэн ба энгийн арматуртай, хөндлөн арматуртай буюу хөндлөн арматургүй гэж ангилна.Хэлбэрээр нь: дөрвөлжин буюу дугуй эсвэл цул, хөндий огтлолтой; тэгш өнцөгт, конус, тавагт, шурган гадаргатай гэж ялгана.

Гадсан суурийг хийх аргаар нь - зоомол ба дүургэмэл гадас гэж хоёр хуваана. Зоомол гадсыг тусад нь бэлдээд тусгай төхөөрөмж хэрэглэн газарт зооно. Дүүргэмэл гадсыг хөрс шороонд нь шууд цутгах буюу дүүргэх аргаар гүйцэтгэнэ.

Суурийн гадсыг дан ба хэд хэдэн эгнээгээр эсвэл нэг дор багц байдалтай зоож дээгүүр нь хүрээгээр тойруулж холбоно.

Гадсан суурийн ажил нь иж бүрэн процесс бөгөөд: талбайг бэлдэн геодезийн тэг тэнхлэг татах;төхөөрөмжийг талбайд авч ирэх ба байрлуулж тоноглох; гадсыг талбайд зөөж ирэх ба хураах; гадсыг зөөх; гадасны оройг тэгшлэн тайрах; зөөх төхөөрөмжийг буулгах; хүрээлэн холбох зэрэг процессоос бүрэлднэ. 4

Хазгай зоогдсон буюу зөөх явцад хэмхэрч няцарсан эсвэл хугарсан гадсыг сугалж авах тохиолдол ч бий.

Гадас суулгах технологи

Гадсыг цохих ба доргиулах, дарах, эргэдэх зэрэг аргаар суулгаж болно. Эдгээр аргыг улам үр дүнтэй болгохын тулд усаар угаах, цахилгаанаар шарах зэргээр нөлөөлнө. Хөрсний нөхцөл байдалтай нь уялдуулсан дээрх аргуудаас аль тохиромжтойг нь сонгоно.

Цохилтын арга. Гадасны толгой дээрээс цохилтоор үйлчлэхэд уг гадас шовх үзүүрээрээ хөрс рүү зоогдох болно. Гадас цохилтоор дсошлоход эргэн тойрных нь хөрсний зарим нь гадасны үзүүрээр ярагдан дээшээ овойх бөгөөд үзүүрийн доор орших хөрс доош шахагдана. Үүний үр дүнд гадасны орчны хөрс хуучин байснаасаа нягтрна. Энэхүү нягграл нь гадасны эргэн тойронд түүний 2...3 голчтой тэнцүү хэмжээнд явагддаг.

Гадас зоох маш олон нэр төрлийн төхөөрөмж бий. Эдгээрээс дизель алхыг өргөн ашиглаж байна. Дизель алхыг автомашины суурь дээр тоноглох бөгөөд гадсыг өргөх ба чиглүүлэн тогтоох төмөр цамхаг, цамхагт тоноглосон тусгай шилбийг (зур.) даган ажиллах дизель алх ззргээс бүрэлднэ. Шилбэний оронд зориудын яндан хоолойг даган ажиллах (зур.) дизель алхыг ч ашиглаж болно

Дизель-алхнаас гадсанд хүч дамжуулах байдал: а-чиглүулэгч аралтай; б-яндант

Алхны эх биед байрлуулсан дизель дотоод шаталтын камерт тэсрэлт болоход поршень өргөгдөж алхыг зохих төвшинд болгоно. Өргөгдсөн алх доошоо унахдаа гадасны толгой дээрээс цохих болно.

Яндант дизель алхны бүтэц нь дээрхээс нилээд ялгаатай. Үүнд, нүдэх алх нь яндан дотор хөдөлгөөнт поршень болж байрлана. Дизель түлшийг алхны доод хөндийд тэслэхэд поршень өргөгдөод жингээрээ доош унаж гадасны толгой дээрээс цохино. Шилбэт алхны цохилтын тоо нь 1 минутанд 50...60, яндант алханд 47...53 байна.

Дизель алхны ажлын гол үзүүлэлт нь нэг удаагийн цохилтын эрчим болно. Энэ нь алхны жин, унах өндөр, түлшний шаталтын эрчим зэргээс хамаардаг. Цохилтын эрчмийн хэмжээг шилбэт алханд (КДж) дараахь илэрхийллээр тодорхойлно:

Е = 0.40 Q h;

(яндант алханд 0.40-ийн оронд 0.90 гэж авна) Үүнд: Q -алхны жин, h- алхыг унагах өндөр, м.

Ажлын тодорхой нөхцөл байдалтай нь уялдуулан алхны нэг цохилтын хэвийн эрчим хэмээх үзүүлэлтээр дизель-алхыг гадсанд нь тохируулж сонгоно. Цохилтын хэвийн эрчмийг Еx > 25Р, гэсэн илэрхийллээр тодорхойлж болно. Үүнд, Р-гадсанд ирэх тооцооны хүч.

Хэрэв гадасны зоогдох ёстой гуний 85%-д хурэлгуйгээр гурван дараалсан тэмдгийн дундаж нь тооцоолсон тулалтад хүрчихээд байвал гадас зоох ажиллагааг зогсоож учир явдлыг тодруулах зорилгоор зураг төслийн байгууллагатай зөвшилцөж гадас зоох горимд өөрчлөлт оруулах тухай авч хэлэлцвэл зохино.

Доргиулж зоох арга. Гадсанд доргилт өгснөөр хөрс ба гадасны хоорондын үрэлтийн хүчийг багасган үүний үр дүнд гадсыг өорийнх нь жингэзр шигтгэж зоох арга юм. Гэхдээ энэ арга нь тодорхой төрлийн хөрсөнд тохирно. Тохирсон хөрсөндөө бол энэ арга цохилтын аргаас олон арав дахин хямд өртөгтэй. Гадас зоогдох явцад гадна талын хөрс нь гадасны 1,5...3 голчийн хэмжээнд чигжирч нягтрана.

Гадсыг энэ аргаар зооход тусгай төхөерөмж хэрэглэнэ. Энэхүү доргиулах төхөөрөмжийг гадасны толгойд бэхлээд дээрээс нь (зур.) дүүжилж байна.

Төхөөрөмжийн доргиох булны эргэлдэх явцад үүсэх төвөөс зугтах хэвтээ хуч булны тодорхой нэг мөчид босоо хуч болж хувирахдаа гадсыг доош нь лугшаан доргиох зарчимд энэ арга тулгуурласан юм.

Гадас болон толгойвч, доргиогчийн нийлбэр масс чичрэлтийн долгионы далайцын үйлчлэлд орохдоо хөрсний бүтцийг бусинуулан улмаар ихээхэн хурдтай шигдэх нөхцлийг бүрэлдүүлдэг байна. Хүнд төмор бетон гадас болон 1000 мм түүнээс дээш голчтой ган янданг нам давтамжийн (420 удаа/мин) доргиогчоор зооход лугшалтын төвлөрсөн момент нь төхөөргийн нийлбэр жингээс (гадас, толгойвч, доргиогч) сул хөрсөнд 7, харин хүнд лаг хөрсөнд 11 дахин илүү байвал зохино.

Шавар болон хүнд шавранцар хөрсөнд энэ аргаар зооход гадасны доод үзүүрийн дор нялцгар шавар зүрхэвч үүсдэг. Энэ нь гадасны даацат чадварыг ихээхэн бууруулдаг (40% хүртэл) байна. Иймд тэрхүү шавар зүрхэвчийг алга болгохын тулд доргилтыг дуусмагц төгсгөлийн 15...20 см ийг цохилтоор шигтгэх хэрэгтэй.

Гурван тонн хүртэл жинтэй хөнгөн гадас, томөр хаалт (шлунт) хурц үзүүртэй байдаг болохоор үзүүрт тулах хүч нь бага байдаг. Ийм гадсыг өндөр давтамжтай (1500 давтамж/мин) бөгөөд нэмэлт ачаа бүхий зөөлрүүлэгчтэй доргиогчоор зоох нь тохиромжтой. Үүнд, нэмэлт ачаа бүхий цахилгаан хөдөлгүүр доргиогч хоёрын хооронд пүрш тавьж зөөлрүулэгч болгоно.

Ер нь устай сул хөрсөнд л энэ арга тохиромжтой байдаг. Харин нягт бөгөөд хуурай хорсийг эхлээд гадасны голчоос арай нарийн өрөмдөж цооноглоод түүн рүү гадсаа үмхүүлж доргиох нь ашигтай.

Нилээд олон талын ашигтай төхөөрөг бол доргиулагат-цохилтын машин юм. Үүнд, доргиогч алх хэрэглэнэ.

Доргиогч алх (зур.) дараахь зарчмаар ажиллана. Доргион үүсгэгч хоёр бул нь бие биеийнхээ эсрэг чиглэлд эргэхдээ тодорхой нэг мөчид босоо чиглэлд лугших долгион үүсгэнэ. Энэ лугшилтын хүчээр гадасны толгойн дөшийг доргиогчийн нүдүүр тодорхой мөчид цохих болно. Доргиурт алхны нэг онцлог нь хөрсний эсэргүүцэл ихэсвэл (хөрс хатуу болох) цохилтын эрчим нь нэмэгдцэгт оршино. Төмөр бетон гадас зооход доргиогч алхны масс нь гадасны жингийн 50%-аас багагүй буюу 650... 1350 кг байх нь зүйтэй. Доргиулахаас гадна гадсан дээрээс хүнд ачаагаар нэмж дарах хосолсон ажиллагаатай төхөөрөмж байдаг. Доргиож дарах машин нь хоёр аралтай ( зур.). Арын арал дээр тракторын хөдөлгүүрээр ажиллах цахилгаан хөдөлгүүр ба хоёр дамартай лебёдка байрлана. Өмнөх арал дээр доргиогчийг дүүжлэх цамхаг ба гадсан дээрээс дарах үйлчилгээтэй канатны блок суурилна. Канатанд хос дамартай лебёдканаас хүч дамжуулна. Төхөөрөмжийг ажиллуулж эхэлмэгц гадас доригохын зэрэгцээ трактор ба гадас, доргиогчийн нийлбэр массаар дээрээсээ дарагдна. Энэ аргыг 6м хүртэл урт гадсыг чулуугүй хөрсөнд зооход хэрэглэнэ. Гадсыг эрэгдэж зоох. Төмөр бетон болон төмөр гадасны доод талд нь шурган үзүүр тоноглож гадсыг эрэгдэж суулгана. Салхины болон хөдөлгөөнт ачаалалд дээш нь суга татах эсвэл булгалах үйлчлэлд орших зарим бүтээцийн тухайлбал цахилгаан дамжуулах шугамны шон, радио ба телевизийн цамхагийн суурийг ийм аргаар хийдэг. Төхөөрөмжийг авто машин буюу авто чирэгч дээр (зур.) тоноглоно. Төхөөрөмж нь 4 тулгуур дээр суурилах бөгөөд эргэдэх механизм, эргүүлгийг дамжуулах механизм, босоо арлыг буулгах ба налуулах төхөөрөмж зэргээс бүрэлдэнэ. Эргэдэх механизмын хөндий босоо яндан дотуур гадсыг оруулж хөрсөнд эргэдэж бэхлэх бөгөөд тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар гадсыг 0...450 -ын налуу байрлалд эргэдэн зоож болно.

Гадсыг эргүүлж суулгах байдал:

а- зөөлон газарт тохируулсан үзүүр; б- хатуу хөрсөнд зориулсан үзүүр; в- гадсыг суулгах байдал; 1- ажлын зэмсэг; 2- ажлын зэмсэгт хүч дамжуулах шураг; 3- тулгуур; 4- гадас; 5- гадасны үзүүр

Гадас зоох процессыг хурдасгах арга. Энэ арга нь гадасны үзүүр орчимд усны хүчтэй цориголтоор хөрсийг угаах буюу цахилгаан осмосын үйлчлэлийг ашиглахад тулгуурласан.

Усны цоргилтоор угаах. Усаар цоргиулах яндан хоолойг (З8...62мм) гадасны хананд бэхэлсэн байна. Гадсыг зоох явцад өндөр даралттай усаар цоргиулж өгөхөд үзүүрийн хэсэг дэх хөрсний эсэргүүцэл сулрахаас гадна ус нь гадасныхаа хана өөд огшиж хана хөрс хоерын завсрын эсэргүүцлийг сулруулдаг. Нарийн ган янданг гадасны гадна талаар хэд хэдийг байрлуулж болох бөгөөд ерөөс гадсыг үйлдвэрлэхдээ ч түүний голоор нь нарийн яндан хийж болно. Яндангийн амсрыг үзүүрээс дээш (зур.) 30--40см -т гаргана.

Усны даралт 0.25 МПа - аас багагүй байх хэрэгтэй. Ийнхүү гадас ба хөрс хоёрын завсрын үрэлтийн хүчийг усны үйлчлэл ихээхэн сулруулах тул гадасны даацат чанар төдий чинээ багасна. Иймд гадсыг усаар угааж суулгаж байгаад сүүлчийн 1 ...2 метрт нь усыг зогсоож цохилтоор зоох хэрэгтэй.

Усаар угаах нь хажуугийн барилгын суурь ба буурьт муугаар нөлөөлөх эсвэл суумтгай хөрс байвал энэ аргыг хэрэглэж болохгүй.

Шавар ба шавранцар эсвэл устай шаварлаг хөрсөнд цахилгаан осмосын аргыг ашиглаж болно. Үүнд, түрүүнд нь зоосон гадсанд

цахилгааны эсрэг туйлыг (анод), зоож байгаад нь эерэг (катод)-ийг нь холбоод зоох ажиллагааг үргэлжлүүлнэ. Ингэхэд зоогдсон ба зоож буй хоёр гадас электрод болж ажиллан анодын орчинд чийгшил нь багасан хуурайшиж харин катодын эргэн тойронд чийгшил нь ихээхэн нэмэгднэ.

Гадас суулгахад газрыг угаах бүдүүвч:

а- дөрвөлжин гадсанд: 1- алх;

2- угаах хоолойн уяа; 4- даралтат шланги; 5- гадас; б- угаах хоолойн байрлал; в- угаах хошуу

Катод буюу зоож буй гадасны орчинд чийгшил ихэссэнээр хөрсний эсэргүүцэл багасч гадас хурдан шигдэх болно.

Зоож дуусмагц цахилгааныг салгахад хөрсний чийгшил хэвийн байдалдаа буцаж ордог.

Хоёр электродын (гадас) талбай нь гадасны гадаргын 20..,25% - тай тэнцэхээр том байх ёстой. Энэ зорилгоор авч үзвэл эрэгдэж зоох эсвэл цохилтоор зооход төмөр гадас онц тохиромжтой.

Эл арга тохирсон хөрсөндөө зоох хугацааг 25-40% хурдасгахаас гадна цохилтын алхны жинг ч хөнгөруүлэх нөхцлийгг бүрэлдүүлж өгнө.

Хөлдүү хөрсөнд гадас зоох арга. Улирлын хөлдөлдтэй буюу мөнх цэвдэг хөрсөнд гадас зооход мэдээж хүндрэл бэрхшээл учирах бөгөөд гэсгэлэн хөрстэй харьцуулахад нэмэлт ажил процесс их гарч хугацааг сунжруулах болно. Хөлдөлтийн гун 0.7метрээс хэтрээгүй байхад цохилтын хүчийг бага зэрэг нэмэгдүүлэх шаардлагатай. Ийм үед зоох гадаснуудын байрлалыг нэмж хөлдөөхгүй байх зорилгоор гарын доорхи материалаар (үртэс, шаарга, өвс, сүрэл гэх мэт) дулаалах хэрэгтэй. Хөлдсөн өнгөн хөрсийг хэмхэлж авах эсвэл өрөмдөж цоолох, тэрүүхэнд нь гэсгээх зэрэг нэмэлт арга хэрэглэн зоож болдог. Ийнхүү хөлдүүг нь алга болгочихвол цааш нь гэсгэлэн хөрсний технологоор ажиллаж болно.

Мөнх цэвдэг хөрсөнд гадсан суурь гүйцэтгэх конструкци- технологийн онцлог нь гадас зоох явцад ч ашиглалтын үед ч хөлдүүг нь гэсгээхгүй байхад чиглэгднэ. Хэрэв гадас суулгах явцад хөрс гэсвэл мөнх хөлдүү байсан байдалд нь эргүүлж оруулах технологи баримтлавал зохино.

Хөлдүү хөрсийг гэсгээж гадас зоох байдал:

а- хөрс гэсгээх; б- гадас зоох; в- уурын зүү; 1- дүүжлэх хөл; 2-холдүү хорс; 3-гэссэн хөрс; 4-гадас зоох төхөөрөмж; 5-доргиогм төхөөрөг; 6- гадас; 7- уурын хоолой; 8- толгойвч;

9- холбох хоолой; 10- зүүний үзүүр

Цэвдэг хөрсөнд суулгасан гадсыг буюу гадас суулгасан давхаргыг мөнх цэвдэг болгон хөлдөөх нь хөрс ба суурийн даацат чанарыг ихээхэн дээшлүүлэх болно. Ялангуяа нам температурын хатуу цэвдэг хөрсөнд суусан гадасны даацат ба тогтвортой байдал маш өндөр юм. Нам температурын хатуу цэвдэг элсэнцэр хөрсний температур 5-10 м гүнд -6СС, шавранцарт -1°С, шаварт -1.5°С байдаг.

Хатуу цэвдэг хөрсөнд гэсгээж зоох, өрөмдөж зоох гэсэн 2 арга хэрэглэж болно. Хөрсийг уурын зүүгээр (зур.) гэсгээнэ. Үүний тулд хөрсөнд уурын зүү багтах нүх өрөмдөж зүүг суулган түүнд 0.4...0.8 МПа даралттай уур өгнө. Ийнхүү халуун уур оруулахад бага зэргийн мөстэй хөлдүү хөрс 1...3 цагт нилээд их мөстэй нь 6...8 цагт гэснэ.Зоох гадасны голчоос гэссэн хэсгийн голч 2...3 дахин их байвал зохимжтой. Гадсыг зоож дуусмагц хөрс буцаж хөлдөн барьцалдах ёстой.

Өрөмдөж суулгах (зур.) процесс дараахь дараалалтай явагдна. Үүнд, цооног өрөмдөх; гэр хоолой суулгах; цооногийг элстэй шавар зуурмагаар дуүргэх; гадас зоох; гэр хоолойг сугалах зэрэг болно. Цооногт хийх элстэй шавар зуурмагийг дүүртэл хийхгүй.Учир нь цооногт гадас шургуулахад мөнөөх зуурмаг огшиж газрын гадаргатай тэгш болсон байвал зохино.

Өндөр температурын налархай-цэвдэг хөрсөнд (хөлдүүгийн температур нь -1°С-ээс дээш) гадсыг цохилтоор буюу өремдөж цохих аргаар суулгах нь зохимжтой. Өндөр температуртай цэвдэг хөрсийг гадасны голчоос хэт бүдүүн ухах нь зохимжгүй.Учир нь ийм гадас гаднах цэвдэггэйгээ барьцалдан хөлдөх нь маш удаан байдаг. Налархай-цэвдэг тоосорхог шавранцар ба элсэнцэр хөрсөнд (хольцгүй) зөвхөн улирлын гэсэлтийн үед нь гадсыг зоож чадвал гадастай давхарга өвлийн цагт -5°С -аас -20°С хөрснөөр хатуу цэвдэг хэлбэртэй болно.

Ийм учраас өрөмдөж зоох аргыг практикт өргөн хэрэглэдэг байна. Өрөмдөж зоох аргаар зооход хоёр шатны ажиллагаатай. Эхлээд гадасны нэг талын өргөнөөс 1...2 см дутуу хэмжээний голчтой цооног өрөмднө. Дараа нь уг цооногт гадсыг доргиурт алх буюу дизель алхаар зооно. Ингэхэд гадасны дөрвөлжин өнцөг нь хөрсийг шахаж тогтвортой байдлыг хангах болно. Нөгөөтэйгүүр цохилтын хүчний эрчим ба хөрсний шахагдалтаас болж цооногийн дотор гадарга өрөмтөж гэсэх боловч удалгүй хөлднө. Цооног өрөмдөх нь гадсыг

төслийн гүнд нь хүртэл гүйцэд суулгах, том чулуу таарахаас хамгаалах үүрэгтэй.

Өрөмдсөн цооногт гадас суулгах байдал:

а- цооног өрөмдөх; б- цооногт элстэй шаэар зуурмаг дүүргэх; в- гадас суулгах; д- гэр хоолойг сугалах: 1- өрмийн суурь; 2- асгаас; 3- идэвхт үе; 4- хөлдүу хөрс; 5- гэр хоолой; 6- элстэй шавар зуурмаг; 7- гадас

Суурийн талбайд гадас зоох дараалал. Зоох төхөөрөмжийн техникийн үзүүлзлт, хөрсний нэр төрөл ба суурийн талбайд гадсыг хэрхэн байрлуулах байдлаас хамааруулж гүйцэтгэх дарааллыг сонгон технологийн карт зохионо. Түүнчлэн гадасны хүрээг хэрхэн гүйцэтгэхтэй ч энэ дараалал уялдаатай.

Шулуун байрлалтай суурийг шулуун эгнээгээр (зур.) явж зооно. Гэхдээ дан эгнээгээр болон бүлэглэн зоож болно. Том талбайд хоорондоо жигд зайтай байрлах гадсыг захаас нь төв рүү нь чиглүүлэн тойруулж зооно.

Гадсыг эгнүүлж суулгах бүдүүвч:

а- шулуун эгнээгээр; б- багцаар; 1 ...15- гадас

Харин гадасны тэнхлэгийн хоорондох зай нь голчийг 5 дахин авснаас бага байвал талбайн төвийн хөрс шахагдан чигжирч төвийн гадсыг зооход хүндрэл учруулдаг. Иймд дээрх нөхцөлд гадсыг төвөөс нь зах руу нь тарааж зоовол зохино.

Гадсыг бие биенээс нь нилээд зайтай зоох нөхцөлд зоох төхөөрөмжийн байдлаас нь хамааруулж гүйцэтгэх аргаа сонгох хэрэгтэй. Жишээ нь, зарим төхөөрөмжийн цамхаг нь 1 метр орчим сунадаг тавцан дээр суурилсан байдаг. Ийм цамхагаар нэг зогсоолоос хоёр эгнээ гадас зоож болно. Иргэний ба орон сууцны зориулалттай өргөн бус барилгын (20м-ээс үл хэтрэх) гадсан суурийг барилгын нэг талд төмөр замд байрлах тусгай өргүүрээр зоож болно. Гадас чиглүүлэгч цамхагийг уг өргүүрт дүүжилж байрлуулах бөгөөд уг өргүүрийг 2 дамартай лебедкагаар тоноглосон байна. Энэ нь гадас ба алхыг өргөх зориулалттай юм. Ийм өргүүрээр 8 метр хүртэл урт гадсыг өргүүрийн үйлчлэлийн хүрээний хязгаар дотор зоох юм.

Уртын дагуу сунаж байрласан барилгын гадсан суурийг гүүрэн төхөөрөмжөөр ( -р зур.) зоох нь илүү ашигтай.

Гадсыг гүүрэн төхөөрөмжөөр суулгах байдал:

1- дамарт толгой; 2- дизель алх; 3- гадас; 4- цамхаг; 5- төмөр зам; 6- хөдөлдөг гүүр; 7- өргүүр

Гүүр нь барилгын дагуу төмөр замаар шилжих бөгөөд дээр нь гадас зоох цамхаг байрлана. Ийм төхөөрөмжөөр 8...12 метр өндөр гадас зооно. Гүүрэн төхөөрөмж нь гадасны байрлалыг маш нарийвчлалтай тогтоох бөгөөд өндөр бүтээмжтэй болно.

Шпунтэн хашилгыг эхлээд чиглүүлэгч гадаснаас эхлэн зооно. Хоёр чиглүүлэгч гадасны хооронд хэд хэдэн шпунтэн хашилга багтах ёстой.

Хөлдүү хөрсөнд гадас зооход эхлээд гадас зоох байрлалыг гэсгээх хэрэгтэй. Гэсгээхэд өргөн хэрэглэдэг арга бол цахилгаанаар халаах шилбэн электрод юм. Хөлдүү талбайг 3 хувааж (хэсэг) зохицуулна. Эхний хэсэгт өрөмдөж шилбэн электрод суулгаад 2-р хэсэгт энэ ажиллагааг давтан хийж байхад эхний хэсгээс электродыг авч тэр хэсгийг дээрээс нь дулаалж өгнө. Энэ үед өрөмдөж гэсгээх ажиллагаа 3-р хэсэгт, 2-р хэсэпг дулаалах, 1-р хэсэгт гадсыг зоож байх болно. Ингэхдээ цооногийг гэсгээсний дараа 8 цагаас ихгүй хугацаанд дараагийн процесс буюу зоох ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй байдаг.

зураг.

Хөлдүү хөрсийг цахилгаан халаагуураар гэсгээж гадас суулгах дараалал:

1- цахилгаанаар халааж буй хэсэг; 2- гэссэн хэсэг; 3- гадас зоосон хэсэг; 4- кабель; 5- цахилгаан утас

Гадас зоох арга ба тоног төхөөрөмжийг сонгох нь. Тухайн хөрсний физик механикийн шинж чанар, зоох гадасны тоо хэмжээ, гадасны төрөл, зоох гүн, зоох төхөөрөмжийн үзүүлэлт ба хүчин чадал зэрэг олон хүчин зүйлээс хамаарч түүнийг зоох арга нь тодорхойлогдох болно.

ННбҮ-нд зарим төрлийн хөрсөнд тодорхой нэр төрлийн төхөөремж хэрэглэн гадас зоох хугацааны дундаж нормыг тусгасан байдаг. Гадас зоох технологи хурдан шинэчлэгдэж байгаа тул тодорхой нөхцөлд дээрх нормыг тухай бүр нь авч үзэж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тодорхой технологи бүрт эхний туршилтын гадсыг зоох технологи, хугацааны нормыг шинэчлэн боловсруулж ажиллах хэрэгтэй.

Өөр нэг анхаарах зүйл бол нэг дор их талбайд маш олон гадас зоох нөхцөлд л төмөр замын суурин төхөөрөмжийг угсрах нь ашигтай байдаг. Харин цөөн гадас буюу ганц нэг барилгын сууринд хөдөлгоөнт төхөөрөмж зохимжтой байна.

Дүүргэмэл гадасны технологи

Урьдчилсан ухсан цооногт элс хайрга ч юмуу бетон хольц цутган дүүргэж гадас болгох нь энэ аргын мөн чанар болно. Ийм гадсыг доогуур нь тавагтай хийх нь элбэг. Үүний тулд цооног өрөмдеөд ёроолд нь тусгай төхеөргөөр эргүүлэн цүнхээлэх эсвэл цооногийн ёроолд бага хүчтэй дэлбэлгээ хийж ваарлах аргыг хэрэглэнэ.

Ийнхүү хийх арга, хэрэглэх материалаас нь хамааруулж өрөмдмөл, хийн шахуургын, доргиулгын, элсэн, хөрсбетон гадас гэж нэрлэж гүйцэтгэдэг.

Өрөмдөж дүүргэх гадас. Эхлээд газрыг өрөмдөж цооног үүсгээд түүн догроо төмөр бетон гадас цутгана.

Хөрс шорооны байдлаас нь хамааруулж: цооногийн ханыг бэхэлгээгүй (хуурай арга) хийх; цооногт шавар зуурмаг дүүргэн хөрс нурахаас хамгаалах; цооногт гэр хоолой шургуулж нуралтаас хамгаалах гэсэн 3 аргын аль нэгийг сонгоно.

Хуурай арга бол (зур.) эргэж нурахааргүй нягт хөрсөнд тохирно. Үүнд, эхлээд зураг төсөлд заасан голч ба гүнтэй цооногийг өрөмднө. Зурагт заасан бол уг цооногийн ёроолд өрмийн иж бүрдэлд багтах, дэлгэгдэх төхөөргийг ажиллуулж цүнхээлнэ. Цүнхээлийн голчийг 1.6 метр хүртэл гаргах төхөөрөмж бий юм.

Нэгэнт гаргасан цооногг бетон цутгаж гадас болгоно. Цутгахдаа босоод татах хоолойн (БТХ) аргыг хэрэглэнэ. Зураг төсөлд уг гадсыг төмөр бетон байхаар төлөвлөсөн бол цооногт арматур байрлуулна.

БТХ нь 1 метр орчим урт ган яндангуудаас бүрэлдэх бөгөөд тэдгээр богино яндангууд нь хоорондоо хялбар салах (гол төлөв эрээсээр) төхөөргөөр холбогдоно. Залгаастай янданг цооногт хийгээд дээрээс нь юүлүүр тавьж бетоны хөнөгөөр цутгаж болохоос гадна хөөргөөр ч цутгаж болох юм. Ойролцоогоор 1 метр өндөр цутгаад янданг дээш нь татаж хамгийн дээд талын 1 метр урт залгаасыг салгана. Тийм маягаар цутгаж ахин янданг татаад мөн дээд талын залгаасыг нь тайлж авна. Ийм маягаар дээшлүүлж цутгаж дуусгана.

Хуурай аргаар дүүргэмэл гадас хийх технологийн бүдүүвч:

а-цооног өрөмдөх; б-таваглаж цүнхээлэх; в-арматур байрлуулах; г-доргиурт юүлүуртэй хоолой байрлуулах; д-доргиурт юүлүүрт бетон хольц дүүргэх; е-БТХ аргаар бетон цутгах; ж-өвөл гадасны толгойг дулаалах; 1-хүрдэн голт өрем; 2-таваглах төхөөрөг; 3-өргүүр (10-12т даацтай); 4-бетон цутгах хоолой; 5-бункер

Харин газраас дээш гарсан хэсэгт нь хэв хийж цутгана. Хэрэв өвөл байвал тэр хэвтэй хэсгийг дулаална. Энэ технологиор 400, 500, 600,1000,1200 мм голчтой гадсыг ЗОм хүртэл гүнд гүйцэтгэж болох юм.

Шавар дүүргэх арга нь усархаг бөгөөд нурамтгай хөрсөнд тохирно. Энэ тохиолдолд цооногийг эргүүлэх аргаар ухах нь зүйтэй. Цооногт шавар зуурмаг дүүргэнэ. Зуурмагийн нягт нь 1,2-1,3г/см3 байх нь зохимжтой. Гэхдээ өрөмдөх явцад өрмийн шилбэний голоор тэрхүү шаврыг оруулж байх бөгөөд тусгай хөөргөөр уг шаврыг дээшлүүлэн гаргаж шавраас нь чулуу шороог ялгаж дахин доош шахах технологитой. Шавар зуурмагийг газар дээр нь бентонит шавраар найруулна. Ингэхэд мөнөөх шавар цооногийн ханыг бэхжүүлэн барьцалдаж мөлийлгөдөг байна. Өрөмдөж дууссаны дараа шавартай цооногт арматур суулгана(ажлын зурагт заасан бол). Бетон цутгах арга нь хуурай технологитой адил. Бетон хольцыг цутгаж няггруулах бүр бетон нь шавар зуурмагийг дээш нь түрж нүхнээс шахаж гарган цооногт бетон гадас бий болно.

2. Гэр хоолойтой цутгах аргыг ямар ч хөрсөнд хэрэглэж болно. Цооногийг өрөмдөх явцад гэр хоолойг суулгана.

Өрөмдөж дүүргэх гадсыг шавар зуурмаг ашиглаж цутгах байдал:

а- цооног өрөмдөх; б- тавагт цүнхээл; в- арматур; г- юүлүүр буюу доргиурт бункер бүхий хоолой; д- гадсыг БТХ аргаар цутгах; ө- өвөл гадсаны толгойг дулаалах; 1- өрмийн суурь; 2- шаврын зууруул; 3- хөөрөг; 4- таваглах төхөөрөг; 5- юүлүүр бүхий хоолой

Гэр хоолой нь богино яндангуудаас (хоорондоо хялбар салах) бүрэлдэж болох юм.Эсвэл нэг мөсөн урт яндан ч байж болно.Тэрхүү ган янданг (зур.) тэр чигг нь үлдээж болох бөгөөд эсвэл цутгах явцад сугалан авч болно. Үүнийг тухайн хөрсний шинж чанараас хамааруулан шийдвэрлэнэ.

Өрөмдөж дүүргэх гадсыг гэр хоолойгоор цутгах бүдүүвч:

а- өрөмдөх явцад гэр хоолой суулгах; б- цооног өрөмдөх; в- цооногийг цэвэрлэх; г- арматур байрлуулах; д- гэр хоолойг цутгах явцад бетоныг цутгах; е- хэв хэрэглэн гадсаны толгойг цутгах

Ер нь гадсан суурь нь хүнд технологитой бөгөөд асар их туршлага ур чадвар шаардсан ажил билээ. Гэр хоолойг суулгах түүнийг сугалж авах мэтэд зориудын суурин яс зангидлага .домкрат зэрэг нэмэлт байгууламж хийх шаардлага гарна. Манай хөрш Орос улсын туршлагаас харахад 880-1200мм голчтой 35м урт гадсыг гэр хоолойтой өрөмдөж дүүргэх аргаар гүйцэтгэж байгаа юм. Бетон хольц нь 16-20см конусын суулттай байхад зохимжтой байдаг байна. Хэрэв гадсанд тавган ул хийх шаардлагатай бол дэлбэлэх аргаар түүнийг гаргаж болно. Үүний тулд өрөмдсөн нүхэнд гэр хоолой суулгана. Гэр хоолойг (зур.) цооногийн ёроолоос 1.2-1.5 м дутуу үлдээж тэр хэсэгт битүү дэлбэлэлт хийж цооногийн ёроолыг цүнхээлнэ. Цооногоос гэр хоолойг сугалахгүй бөгөөд зохих хэмжзэний цэнэгийг хийсний дараа гэр хоолойн дотор хэсгийг бетондож бөглөнө. Бөглөөс бетон бэхжмэгц дэлбэлгээг үйлдэн гэр хоолойг сугалан авч тэр даруйд нь эргүүлж бетон цутгаж гадас болгоно.

Дэлбэлмэл тавагт цүнхээл гаргах байдал:

а- ёроолд нь дэлбэлэх бодис тавьсан гэр хоолой бүхий цооног; б- бетон хольцоор дүүргэсэн цооног; в- тавапг цүнхээлийг дэлбэлж гаргах; 1- юүлүүр бүхий гэр хоолой; 2- дэлбэлэх бодис; 3- дэлбэлэлтээр үүссэн цүнхээлд бетон орсон байдал

Хийн шахуургын арга. Их устай буюу хөрсний усны урсацын хурд их байх нөхцөлд энэ аргыг хэрэглэнэ. Цооног өрөмдөж гэр хоолой суулгаад тэрхүү гэр хоолойгоор шургуулах тусгай төхөөргийн тусламжтайгаар хийн шахуургын аргаар бетоныг устай цоонопг дүүргэх болно. Тэрхүү тусгай төхөөрог нь 2 тасалгаатай яндангаас тогтоно. Тасалгаа хооронд ба дээд талд нь хаагдаж нээгдэж байх хавхлага бий. Эхлээд дээд тасалгаанд бетон хольцыг юүлүүрээс оруулахад дунд ба доод хавхлага нь хаалттай байна. Үүний дараа дунд талын хавхлагыг нээхэд хольц доод тасалгаанд даралтын хүчээр шилжиж орох болно. Даралтыг хийн шахуургаар үүсгэж төхөөргөд дамжуулах бөгөөд хүч нь 0,25...0,3 МПа орчим байна. Хольц доош ормогц дунд хавхлага хаагдна. Доод тасалгаанд даралттай орсон хольц тэнд байсан усыг түрж цутгагдна. Цутгах явцад төхөөргийг дээшлүүлж байна.

Доргиулж нягтруулах гадас. Хуурай бөгөөд нягт хөрсөнд 4...6м урт гадас цутгахад хэрэглэнэ. Үүний тулд гэр хоолойг доргиулах аргаар хөрсөнд суулгана (зур.). Гэр хоолойн доод төгсгөлийн хэсэг нь авагддаг байна. Ийнхүү цооног гаргамагц доод төгсгөлийн үзүүрийг салгаж авна. Тэрхүү гэр хоолойгоор бетон хольц хийж дээрээс нь урт төмрөөр доргиулж нягтруулна. Бетоныг цутгах бүр гэр хоолойг сугалж дээшлүүлнэ.

Цооног гаргах бетон цутгах нь энэ аргатай адил боловч бөтон хольцыг дизель-алх буюу уур-хийн алхаар нүдэж няггруулах өөр нэг хувилбар байдаг бөгөөд түүнийг нүдэж нягтруулах арга гэж томъёолдог.

Доргиулах аргаар гадас цутгах байдал:

а- цооног өрөмдөх; б- тавагг цунхээлд зориулсан хэсэг бетон цутгах; в- доргиурт хөшүүн холбосон нүдүүрээр бетоныг няггруулах; г- гадсыг үргэлжлүүлж цутгах; д- гэр хоолойг сугалж арматур суулгах

Элс буюу хөрсөөр дүүргэх гадас. Сул хөрсний даацыг сайжруулахад энэ аргыг хэрэглэнэ. Доод үзүүрийн хэсэг нь дөрвөн тал руугаа нээгдэж болдог ( зур.) гэр хоолойг доргиурт төхөөрөмжөөр хөрсөнд суулгасаны дараа уг хоолойгоор хуурай элс хайрга дүүргэн гэр хоолойг доргиулах аргаар нягтруулж өгнө.

Элсээр (хөрсеөр) дүүргэх гадас хийх байдал:

а- гэр хоолой суулгах; б- гэр хоолойг сугалах; в- задардаг хошуу;

1- доргиулах алх; 2- гэр хоолой; 3- нугас; 4-задардаг дэлбээ; 5- цагираг

Хөрсийг эрүүлгэн өрмөөр өрөмдөж цооног гаргаад (шороог нь дээш гаргахгүйгээр) зохих гүнтэй болмогц өрмийн шилбэний голоор цементэн сүү шахаж мөнөөх өрмийг буцааж эргүүлэхэд уг сүү шороотой холилдон хөрс бетон гадас бий болно. Энэ аргыг гадаад оронд сүүлийн үед нилээд хэргэлж байна.

Угсармал хүрээг гадасны толгойд өмсгөх байдал:

1 -хүрээ дам нуруу; 2-элс буюу шаарган дэвсгэр; 3-гадас; 4-гадасны сахал арматурыг нугалсан байдал

Ажлын чанарыг шалгаж хүлээж авах тухай

Гадсан суурийн ажлын чанар нь гадасны даацат чадвар ба гүйцэтгэвэл зохих бүх процессыг технологийн дагуу гүйцэд хийхээс шууд шалтгаална.

Хянаж шалгах зүйл нь: бүх материал, эдлэл нь зураг төсөл ба БНбД-д нийцэж буй эсэх; гадас суулгаж буй технологи нь технологийн картад заасантай тохирч байгаа эсэх; гадас бүрийн даацат чадвар; гадаснуудын тэнхлэг (дагуу ба хөндлөн) нь суурийн ерөнхий тэнхлэгээс зөвшөөрөгдөх хэмжээнд зөрөх зэрэг болно.

Гадасны даацат чадварыг статик ба динамик аргаар тодорхойлж болно. Дүүргэмэл гадсыг зөвхөн статик аргаар шалгана.

Статик арга. Гадсыг бүрэн зоож дууссаны дараа гадсан дээрээс нь ачаалах арга юм. Үүнд, гадсан дээр хүнд жинтэй ачаагаар буюу домкратаар дарах аргаар ачааллыг бий болгодог. Зоогдсон гадас доошоо шилжисхийх хүртэл нь ачааг нэмэгдүүлнэ. Гадсыг доош нь шилжис хийлгэж чадах тэр ачаалал бол гадасны даацат чадвар юм. Гэвч энэ арга нь хөдөлмөр зарцуулалт ихтэй хугацаа их шаарддаг (4...12 хоног).

Динамик арга. Гадасны шигдэлт зогсонги байдалд орж тулалт болох тэрхүү мөчийг бүртгэх шинжлэх аргад тулгуурласан. Тулалтыг тусгай багажаар (тулалт хэмжигч) бүртгэнэ. Тулалт хэмжигчийг гадасны хажуугийн хөрсөн дээр тавих эсвэл гадсанд дүүжилж (зур.) тоггооно. Гадна талдаа шүдтэй босоо шугамын дагуу, тулалт хэмжигч дээш доошоо гүйх байрлалтай юм. Гадасны шигдэлт зогсонги байдалд орж байгаа эсэхийг нэг хэмжигч нь тоолох бөгөөд нөгөө нэг хэмжигч нь гадас дээшээгээ ойж буцаж байгааг бүртгэх болно. Голын шугамын шүд нь суулт хэмжигчийг зөбхөн доош нь явуулах, сугаралт хэмжигчийг дээш явуулах нөхцлийг хангах гулгуур шөргийг барих үүрэгтэй юм.

Гадасны даацат чадварыг шалгах арга:

а-гадсыг -чаалж шалгах бүдүүөч; б-шингэний домкратаар дарж шалгах бүдүүвч; 1- шалгаж буй гадас; 2-ачаалах тавцан; 3-ачаа (ган буюу төмөр бетон); 4-чиглүүлэн баригч хсу^үүрэг; 5-тулах гадас; 6-татуурга; 7-хөндлөн дамнуур; 8-домкрат; в- хөдөлгөөиг ачаалалын туршилтын муруй; г-тулалтыг хэмжих бүдүүвч; д-тулалтыг утсаар хэыжих; 1-гадас; 2-дүүжлүүр төмөр; 3- нугае; 4-шүдэн шугам; 5-чиглүүлэгч; 6- уян тгмалтын хэмжүүрийн зүү; 7-уян тулалтыг хэмжих шугам; 8-тулгуурын дүүжлүүр 9-ивүүр; 10-тулгуур; 11-нугас; 12-үлдэгдэл тулалтын хэмжүүрийн зүү; 13-үлдэгдэл тулалтыг хэмжих шугам; 14-чиглүүлэгч; 15-гадас; 16-татсан утас

Тулалт хэмжигч багажгүй үед гадасны хоёр талд жижиг модон гадас зоож утас татаж тэрхуү утасны төвшинтэй

харьцангуйгаар гадасны тулалтыг хэмжиж (нивелирээр) болно. Гадаснь: тулалт зохих хэмжээндээ болсон байвал тэрхүү гадасны даацат чадвар зураг төсөлд заасан хэмжээндээ хүрсэн гэж үзнэ. Тэнхлэгийн дагуух гадасны хазайлт дараахь хязгаарт байх ёстой. Үүнд, нэг эгнээ байрлах зоомол гадсанд -0,20; Цэвдэг хөрсөнд зоосон гадасны тэнхлэгийн хазайлт 50... 100 мм тус тус байж болно.

Босоо төвшингийн хазайлт нь цутгамал хүрээтэй гадсанд +50мм, угсармал хүрээтэйд +30мм байна. Өрөмдөж суулгах гадасны эгц босоогийн хазайлт +2%-оос хэтрэхгүй, гадас хоорондын зай +25см, голч нь +50...-20см-ийн хэмжээнд багтаж байвал зохино.

Гадсан суурийн ажлыг хүлээж авахад дараахь баримт бичгийг брзлдүүлнэ. Үүнд, гадас ба угсармал хүрээний үйлдвэрийн паслорт; арматурын бэлдэцийн дагалт бичиг; гадас зоолтын гүйцэтгэлийн зураг (гадасны хазайлт, хүлцэх алдааг тэмдэглэсэн); гадасны зоолтын үеийн дагалт бичиг; гадсан суурийн тэг тэнхлэг тавьсан акт; динамик ба статик туршилтын үр дүн зэрэг болно. Дээрхи акт, бичиг баримтад дүн шинжилгээ хийж ажлыг хүлээн авах ерөнхий акт үйлднэ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)